Цөөн үгээр

- ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА - 2019 оны Цэцэрлэгийн төсвийн гүйцэтгэл - 2019 оны ЕБС-н төсвийн гүйцэтгэл 4 сар

Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 55

1. Сумын ИТХ нь  2018 онд  ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД  уриан дор “Урлаг-спорт”-ыг дэмжин ЕБС, ЭМТ,Спорт Цогцолбор,  Соёлын төвтэй хамтран, ахмад настан, хүүхэд залуучууд, сумын нийт иргэдийн чөлөөт цагийг  зөв боловсон өнгөрүүлэх  зорилгоор волейболын спортыг хөгжүүлэх, нийтийн бүжгийг сургах зэрэг ажлуудыг зохион байгуулах зорилт тавин ажиллаа.

2. 2018 онд  Төлөөлөгчдийн хурлыг 4 удаа, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг  9  удаа хуралдуулж  Төлөөлөгчдийн хурлаас 2018  онд нийт  10  тогтоол,  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас  15  тогтоол гарч, явуулсан бичиг 43 , ирсэн бичиг  48  ирсэн байна.

3. Бидний жаргалант ирээдүй болсон хүүхэд багачуудыг өндөр боловсрол , зөв хүмүүжил төлөвшилтэй иргэн болгохын тулд  ЕБС-тэй хамтран багш нарын хөгжлийг дэмжих тэднийг чадваржуулах, хөгжүүлэх, төгсөх ангийн сурагчдын мэргэжил сонголтонд аргазүйн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт  ажлыг зохион байгуулахын зэрэгцээгэр  гэр бүл, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2018 оны 12 сарын 18-ны өдөр  “Хүүхдийн хөгжилд – эцэг эхийн оролцоо ” зөвлөгөөнийг сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Д.Мягмарын нэрэмжит ЕБС, 25- р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, сум дундын Прокурорын газар хамтран зохион байгуулж сургуулийн эцэг эхийн  төлөөлөл зэрэг нийт 130 гаруй хүн оролцлоо.

4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн оролцоотойгоор Архины хэрэглээг багасган гэмт хэрэг зөрчил дутагдалгүй байгууллага, хамт олон, сум болох хөдөлгөөнийг өрнүүлж ажиллалаа

Сүүлд нэмэгдсэн мэдээ