Цөөн үгээр

- ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА - 2019 оны Цэцэрлэгийн төсвийн гүйцэтгэл - 2019 оны ЕБС-н төсвийн гүйцэтгэл 4 сар

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 197

Сэлэнгэ түмнийхээ баруун магнай болсон уулсын хаан хэмээгдэх Бүрэнхан уулынхаа өвөр бэлд анхдугаар их богд өндөр гэгэээн Занабазарын номын их өргөө Амарбаясгалант хийдийнхээ авшиг ивээл дор, усны тунгалаг Бургалтай, Ивэн, Шувуут гурван голынхоо ай сав нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж амуу тариагаа тарьж ургуулан Монгол түмнээ эрүүл аюулгүй хүнсээр хангах их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж хөдөлмөрлөж байгаа малчид, тариаланчид, ногоочид сумын нийт иргэд төр төсвийн байгууллагын ажилчин, ажилтан, Бүрэн нутгийнхаа үон олондоо морилон ирж буй Монгол түмний уламжлалт баяр Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг айлтгаж эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баруунбүрэнчүүд бид улиран одож буй нохой жилийнхээ түүхэн хуудсыг хөгжил дэвшил ололт амжилтаар дүүрэн үдэж 2018 оны жилийн эцсийн тооллогоор манай сум халуун ам бүл 3151 болж таван эрдэнийн мал сүрэг 166625 тоологдсон бол газар тариалангийн үйлдвэрлэлд 8757 тн улаан буудай, 597 тн тосны ургамал, 513 тн төмс, 237 тн хүнсний ногоо тус тус хураан авч, байгалийн хадлан 2500 тн бэлдэж, 12188 га-д уринш боловсруулалт хийж гүйцэтгэсэн байна. Тус сумын ажилсаг хөдөлмөрч хамт олны дундаас Ивэнгийн 1-р багийн малчин О.Бямбадаг " Алтан тугалын эзэн", Цагаан овоо 3-р багийн малчин С.Сайнбаяр Сэлэнгэ аймгийн "Аварга малчин"-аар шалгарч шагнагдсанд Бүрэнчүүд бид бүхэн баяртай байна. Он цагийн тооллоор учран золгож буй шороон гахай жилдээ Монгол улсад Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гарган угтаж төлөвлөсөн ажил үйлсээ амжилттай хэрэгжүүлж айл хотлоороо амар амгалан, ажил үйлс нь бүтэмжтэй байж дүүрэн жаргалтай түвшин сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Их эзэн Чингис хааны зарлигаар

Эрхэм анд Сорхон шардаа ивээж хайрласан

Эцэг өвгөдийн минь зуу зуун жил идээшиж нутагласан

Эртний түүхт уугуул нутаг Бүрэнхандаа

Бүрэн бүрэнгийн дээд сэтгэл оюунаа зориулан

Бүтэн бүтний дээд итгэл юугаа даатган

САР ШИНДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

ИТХ-н дарга Ц.Нямдорж Засаг дарга Г.Түмэн-Өлзий

Сүүлд нэмэгдсэн мэдээ