Цөөн үгээр

- тендэрийн урилга - худалдан авах ажиллагааны төлөвлөгөө - санал өргөдөл гомдолын тайлан

Сумын Засаг даргын захирамж

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 87

 

ЗАХИРАМЖ

 

2017.01.05                                           Дугаар А/01                                          Бургалтай

 

Хүүхэд үрчлүүлэх тухай

 

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1,  55 дугаар зүйлийн 55.7 дах заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тус сумын 1-р багт оршин суугч Гал овогт Гуйланбаатарын Бат-Эрдэнэ /АИ77022810/, Мэргэд овогт Баянгийн Насанжаргал /РЙ85091802/ нар нь охин Бат-Эрдэнэ овогтой Сайхансэлэнгийг /МВ15321801/ Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол 75 дугаар байр 32 тоотод оршин суугч Баян-Уул овогт Цэндсүрэнгийн Батжаргал /АЯ87053113/, эхнэр Алтан-Утас овогт Гүрбазарын Мягмарсүрэн /РЙ77103105/ нарт үрчлүүлэх, үрчлэн авах тухай хүсэлт гарган өргөдөл материалаа ирүүлсэнтэй танилцаад талуудын хүсэлтүүдийг үндэслэн охин Бат-Эрдэнэ овогтой Сайхансэлэнгийг /МВ15321801/ Цэндсүрэнгийн Батжаргал /АЯ87053113/, эхнэр Гүрбазарын Мягмарсүрэн /РЙ77103105/ нарт үрчлүүлсүгэй.

2.Бат-Эрдэнэ овогтой Сайхансэлэнгийг /МВ15321801/ Батжаргал овогтой Сайхансэлэнгэ /МВ15321801/ болгон Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэгч /Н.Отгонжаргал/-д зөвшөөрсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ ямагт санан биелүүлж байхыг үрчлэгдсэн хүүхэд, үрчилж авсан эцэг, эхэд даалгасугай.

4.Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч этгээд, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр Шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцохыг анхааруулсугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                         Х.ГАНПҮРЭВ

 

 

 

 

 

ЗАХИРАМЖ

 

2017.01.05                                           Дугаар А/02                                          Бургалтай

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 29.1.1 а, 33.1.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч-     И.Цэнд-Очир / Тамгын газрын дарга/

Нарийн бичгийн дарга-     М.Бадамсүрэн / Хөдөө аж ахуйн тасгийн дарга/

Гишүүдэд                           П.Энхтуяа / Сургуулийн захирал/

З.Задгай  /Соёлын төвийн эрхлэгч/

Г.Бүдрагчаа / Эрүүл мэндийн төвийн эрхлэгч/

З.Насанжаргал /цэцэрлэгийн эрхлэгч/

М.Мөнхцацрал / ИТХ-ын нарийн бичгийн дарга/

Д.Пүрэвжав /1-р багийн Засаг дарга/

С.Бүрэнбаяр /2-р багийн Засаг дарга/

Д.Заяабазар /3-р багийн Засаг дарга/

Г.Түмэн-Өлзий / БОХ-ын улсын байцаагч/

Л.Балжинням /Санхүүгийн албаны дарга/

Н.Нямдулам /Нийгмийн даатгалын байцаагч/

2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа дараах ажил арга хэмжээнүүдийг авч явц байдлын талаар тухай бүр мэдээлж эцсийн байдлаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор төслийг бэлэн болгон сумын Засаг даргын зөвлөлд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай.

  • 2016 оны сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийг үндсэн хөтөлбөр болгон тусгах, бусад нам эвслүүдээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийг судлан сум орны хөгжил, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд чиглэгдсэн зайлшгүй орон нутагт хэрэгжүүлэх шаардлагатай бодлого зорилтуудыг оруулах.
  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигтэй уялдуулах.
  • Сумын иргэдийн болон Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оролцсон төлөөлөгчдийн саналыг авч тусгах.
  • Төсөвт байгууллагуудын ойрын болон урт хугацааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулах.
  • Иргэд олон нийтээс санал асуулга авч зайлшгүй тусгах шаардлагатай саналуудыг тусгах.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                  Х.ГАНПҮРЭВ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖ

 

2017.01.05                                           Дугаар Б/01                                          Бургалтай

 

Ажилд томилох тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гүнрэг овогтой Бүдрагчааг 2017 оны 01 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилсугай.

2.Г.Бүдрагчааг томилогдсон өдрөөс эхлэн ТҮЭМ-6-2 дүгээр шатлалаар буюу 655327 мянган төгрөгөөр цалинжуулахыг Эрүүл мэндийн төвийн Нягтлан бодогч /А.Эрдэнэтуяа/-д зөвшөөрсүгэй.

3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлэхийг Эрүүл мэндийн төвийн эрхлэгч /Г.Бүдрагчаа/-д зөвлөсүгэй.

4.Энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 2 дах заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Г.Бүдрагчаагийн ажлыг хүлээлцэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.Үүнд:

Комиссын дарга Л.Балжинням /Санхүүгийн албаны дарга/

Гишүүд               А.Эрдэнэтуяа /Нягтлан бодогч/

Б.Баяр-Эрдэнэ /ЭМТ-ийн нярав/

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                    Х.ГАНПҮРЭВ

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖ

 

2017.01.09                                           Дугаар А/03                                          Бургалтай

 

 

“Урлаг, спорт-2017” нэгдсэн арга хэмжээ

 зохион байгуулах тухай

 

 

 

“Биеийн тамир, спортын тухай” Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дах заалт, “Соёлын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

1. Иргэд, хувийн хэвшлийнхнийг урлаг, спорт биеийн тамирын арга хэмжээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх үүднээс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 дугаар сарын 16-ны хооронд 4 сарын хугацаанд урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ, уралдаан тэмцээнийг 14 хоног тутамд батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулан явуулсугай.

2. “Урлаг, спорт-2017” нэгдсэн арга хэмжээний удирдамжийг нэгдүгээр, шүүгчдийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Заасан удирдамжийн дагуу цаг хугацаанд нь баг, хамт олноо бүрэн хамруулж идэвх санаачлагатай оролцохыг байгууллагын дарга, эрхлэгч нар болон иргэд, байгууллагуудад уриалсугай.

4. Арга хэмжээнийн шагналд зарцуулагдах 1000000 /нэг сая/ төгрөгийг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын дарга /И.Цэнд-Очир/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

   ЗАСАГ ДАРГЫН

   ОРЛОГЧ                             О.ЦЭРЭНДАМБА

 

 

 

 

 

 

Сумын Засаг даргын 2017 оны.......дүгээр

 сарын ......өдрийн........дугаар захирамжийн

нэгдүгээрхавсралт

 

“УРЛАГ, СПОРТ-2017”  НЭГДСЭН  АРГА

ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ

 

 

Зорилго: Баруунбүрэн сумын төрийн байгууллагууд, иргэд, аж ахуй нэгжийг соёл урлаг, спортын арга хэмжээнд өргөнөөр оролцуулж түүгээр дамжуулан төрийн болон аж ахуй нэгж,  байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, тайлагнах замаар хамтын ажиллагааг өргөжүүлж, итгэлцэлийг бий болгох, иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх.

Зорилт:

  • Спортын уралдаан тэмцээн зохион байгуулах.
  • Урлагийн нэгдсэн тоглолт явуулах.
  • Байгууллага, аж ахуй нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар 14 хоногийн турш янз бүрийн арга хэлбэрээр иргэд олон нийтэд мэдээлэл, сурталчилгаа хийх
  • Өөрсдийн үйл ажиллагааны талаарх доголдол дутагдлыг иргэдтэйгээ илэн далангүй, нээлттэй ярилцаж хэлэлцүүлэг зохион байгуулж нэгдсэн ойлголтод хүрэх.

Хамрах хүрээ: Сумын бүх иргэд, төрийн албан хаагчид, хувийн байгууллагад ажиллагсад дараах 6 хэсэгт хуваагдаж нэг баг болон оролцоно.

  • 1-р хэсэг- Соёлын төв, Бургалтайн 2-р баг
  • 2-р хэсэг- Эрүүл мэндийн төв, Ивэнгийн 1-р баг
  • 3-р хэсэг- Халаалтын төв, ХААН банк, Төрийн банк, НИК, Магнай трейд ШТС, Хүнсний зах, Цагаан-Овоо
  • 4-р хэсэг- Засаг даргын Тамгын газар, Өндөр хороолол
  • 5-р хэсэг- Ерөнхий боловсролын сургууль, Шар хад хороолол
  • 6-р хэсэг- 25-р цэцэрлэг, Ферм, Усжуулах, Таван шар

Явагдах хугацаа: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 16-ны хооронд явагдана.

  • 1-р хэсэг 01-р сарын 09-ний өдрөөс эхлэн 01-р сарын 22-ны өдөр хүртэл
  • 2-р хэсэг 01-р сарын 23-ны өдрөөс эхлэн 02-р сарын 05-ны өдөр хүртэл
  • 3-р хэсэг 02-р сарын 06-ны өдрөөс эхлэн 02-р сарын 19-ний өдөр хүртэл
  • 4-р хэсэг 03-р сарын 06-ны өдрөөс эхлэн 03-р сарын 19-ний өдөр хүртэл
  • 5-р хэсэг 03-р сарын 20-ны өдрөөс эхлэн 04-р сарын 02-ны өдөр хүртэл
  • 6-р хэсэг 04-р сарын 03-ны өдрөөс эхлэн  04-р сарын 16-ны өдөр хүртэл

 

Урлагийн төрөл

    Урлагийн төрөлд тухайн баг 1 цаг 20 минутаас багагүй хугацаатай концертыг найруулан тавина. /Концертыг 1000 төгрөгөөр үзүүлэх ба орлогын 50 хувийг тухайн хэсгийн зохион байгуулсан спортын тэмцээн уралдааны шагналд, 50 хувийг Соёлын төвийн орлого болгоно/

-Тоглолтыг заасан хугацааны дагуу тусгайлан ямарч хэлбэрээр найруулан зохиомжилж тавьсан байх.

- Бүжиг 2-оос доошгүй бүжиг ардын болон цэнгээнт, зохиомжит, хамтлаг, гоцлол хэлбэрээр оруулж өгсөн байх

-Дуу дуэт, хамтлаг, найрал хэлбэрээр мөн язгуур урлаг, бусад шинэлэг төрлийг харгалзаж дүгнэнэ. 

Спортын төрөл

Зохион байгуулах баг 1-р хэсэг

  • Сагсан бөмбөг /эм/
  • 100 буудалт даам /эр, эм/

Зохион байгуулах баг 2-р хэсэг

  • Цасны баяр/удирдамжийг тухайн хэсэг боловсруулна/

Зохион байгуулах баг 3-р хэсэг

  • Үндэсний бөх /нэг багаас 2 бөх оролцоно/
  • Шагайн харваа /баг бүрээс 4 харваач оролцоно/

Зохион байгуулах баг 4-р хэсэг

  • Гар бөмбөг /эр/
  • Олс таталт /баг бүрээс 450 кг-аас илүүгүй/

Зохион байгуулах баг 5-р хэсэг

  • Гар бөмбөг /эм/
  • Шатар / эр, эм/

Зохион байгуулах баг 6-р хэсэг

  • Сагсан бөмбөг/ эр/
  • Ширээний теннис /эр, эм/

 

Дүгнэх журам: Төрөл тус бүрийг тусгайлан томилогдсон шүүгчид шүүн явуулна. Багуудыг урлаг, спортын авсан онооны нийлбэр дүнгээр бага онооны системээр дүгнэж 1, 2, 3-р байр, тусгай байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

  • 1-р байр өргөмжлөл, 300,000 төгрөг
  • 2-р байр өргөмжлөл, 200,000 төгрөг
  • 3-р байр өргөмжлөл, 100,000 төгрөг
  • Тусгай байр 50,000 төгрөг

 

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

 

 

 

 

 

 

 

 

Сумын Засаг даргын 2017 оны.......дүгээр

 сарын ......өдрийн........дугаар захирамжийн

хоёрдугаархавсралт

 

 

ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Урлагийн төрөл

 

Ерөнхий шүүгч-  З.Задгай /Соёлын төвийн эрхлэгч/

               Шүүгч-      Баяржаргал /ахмадын төлөөлөл/

                            Т.Бүрэнжаргал /Нийгмийн бодлого, Хөдөлмөр эрхлэлт

                                                         хариуцсан мэргэжилтэн/

 

Спортын төрөл

 

Ерөнхий шүүгч- Б.Мөнхжаргал /Спорт заалны дасгалжуулагч багш/

               Шүүгч-Б.Энхмаа /ЕБС-ийн биеийн тамирын багш/

     Б.Эрдэнэтунгалаг /ЕБС-ийн биеийн тамирын багш/

 

Нэгдсэн дүнг: Төрөл тус бүрийн дүнг нэгтгэн шүүгчдийн бүрэлдэхүүн гаргана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖ

 

2017.01.16                                           Дугаар А/04                                          Бургалтай

 

 

Сумын 2017 оны төсвийн сар,

улирлын хуваарь батлах тухай

 

 

            Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 3 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сумын төсвийн орлогын сар, улирлын хуваарийг 1 дүгээр, сумын төсвийн байгууллагуудын зарлага санхүүжилтийн сар, улирлын хуваарийг 2 дугаар, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын зарлага санхүүжилтийн сар, улирлын хуваарийг 3 дугаар, сумын орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийн сар, улирлын хуваарийг 4-р хавсралтаар тус тус баталсугай. 

2.Сумын төсвийн орлогыг батлагдсан хуваарийн дагуу бүрдүүлж ажиллахыг Татварын байцаагч /Х.Батболд/, төсвийн ерөнхийлөн захирагчдын болон төсөвт байгууллагуудын зардал, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг холбогдох заавар журмыг үндэслэн хуваарийн дагуу санхүүжүүлэхийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга /Л.Балжинням/ нарт үүрэг болгосугай.

3.Төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн сарын мэдээ, нэгдсэн тайланг хуульд заасан хугацаанд гаргаж тайлагнахыг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга /Л.Балжинням/-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                               Х.ГАНПҮРЭВ

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖ

 

2017.01.17                                           Дугаар А/05                                          Бургалтай

 

Статистик мэдээ гаргах тухай

 

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 8 дах заалт, 6, 18, 20, 21 дүгээр зүйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Үндэсний Статистикийн газраас баталсан маягтын дагуу сумын нутаг дэвсгэрт эдийн засаг, хүн ам, байгаль, нийгмийн холбогдолтой статистик мэдээ, тайланг хариуцан гаргах мэргэжилтэн, график хугацааг хавсралтаар баталсугай.

2.Захирамжийн хавсралтанд дурьдсан мэдээг хугацаанаас нь 5 хоногийн өмнө гаргаж сумын Төсөв, төрийн сангийн мэргэжилтэнд хянуулан мэдээлж тасалдал хожимдол гаргахгүй ажиллахыг мэдээ гаргах эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосугай.

3.Мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж мэдээлээгүй тасалсан тохиолдолд Статистикийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2 дах заалтын дагуу холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авч ажиллахыг Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн /О.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                             Х.ГАНПҮРЭВ

 

 

 

 

Сумын Засаг даргын 2017 оны.......дүгээр сарын

                                                                      .......ны өдрийн ........дугаар захирамжийн

                                                               хавсралт

 

 

2017 ОНД СУМААС СТАТИСТИКИЙН ХЭЛТЭСТ

 МЭДЭЭЛЭХ МЭДЭЭНИЙ ГРАФИК

 

 

Мэдээ тайлангийн нэр

Маягтын дугаар

Хэлтэст ирүүлэх сар өдөр

Мэдээ гаргах эрх бүхий албан тушаалтангууд

1

Мал төллөлт, төл бойжилтын мэдээ

ХАА-1

Сар бүрийн 25-нд

Хөдөө аж ахуйн тасаг

2

Том малын зүй бус хорогдлын мэдээ

ХАА-2

Сар бүрийн 25-нд

Хөдөө аж ахуйн тасаг

3

ХАА-н бүтээгдэхүүний үнийн мэдээ

ХАА-3

Сар бүрийн 25-нд

Хөдөө аж ахуйн тасаг

4

ХАА-н компани хоршооны үйл ажиллагааны мэдээ

ХАА-4

2-р сарын 15

Хөдөө аж ахуйн тасаг

5

Жимс жимсгэний талбай хураасан ургацын мэдээ

ХАА-5

12-р сарын 25

Хөдөө аж ахуйн тасаг

6

Тариалсан талбайн мэдээ

ХАА-7

5, 6, 7-р сарын 25-нд

Хөдөө аж ахуйн тасаг

7

Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгж тариалсан талбайн эцсийн мэдээ

ХАА-8

7-р сарын 15

Хөдөө аж ахуйн тасаг

8

Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн мэдээ

ХАА-9

9, 10,11-р сарын 25-нд

Хөдөө аж ахуйн тасаг

9

Ургац хураалтын эцсийн мэдээ

ХАА-10а,б

11-р сарын 15

Хөдөө аж ахуйн тасаг

10

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт

АҮ-1

Сар бүрийн 30

Хөдөө аж ахуйн тасаг

11

Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжийн жилийн мэдээ

АҮ-7

2-р сарын 25

Хөдөө аж ахуйн тасаг

12

Худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагааны жилийн мэдээ

ХУ-1

2-р сарын 20

Хөдөө аж ахуйн тасаг

13

Худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжийн улирлын мэдээ

ХУ-1а

12, 3,6,9-р сарын 30-нд

Хөдөө аж ахуйн тасаг

14

Жижиглэн худалдааны үнийн сарын мэдээ

ЖХҮ-1

Сар бүрийн 15

Хөдөө аж ахуйн тасаг

15

Зоогийн газрын үйл ажиллагааны жилийн мэдээ

ЗГ-1

2-р сарын 20

Санхүүгийн албаны дарга

16

Зоогийн газрын үйл ажиллагааны улирлын мэдээ

ЗГ-1а

12,3,6,9-р сарын 30-нд

Санхүүгийн албаны дарга

17

Зочид буудлын үйл ажиллагааны жилийн мэдээ

ЗБ-1

2-р сарын 20

Санхүүгийн албаны дарга

18

Зочид буудлын үйл ажиллагааны улирлын мэдээ

ЗБ-1а

12,3,6,9-р сарын 30-нд

Санхүүгийн албаны дарга

19

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн жилийн мэдээ

АЖ-1

2-р сарын 20

Санхүүгийн албаны дарга

20

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн улирлын мэдээ

АЖ-1а

12,3,6,9-р сарын 30-нд

Санхүүгийн албаны дарга

21

Үйлдвэрлэлийн үнийн сарын мэдээ

ҮҮМ-1

Сар бүрийн 10

Хөдөө аж ахуйн тасаг

22

Мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн улирал, жилийн мэдээ

МЭ-1

2 ,3, 6, 9-р сарын 30-нд

Малын эмч нар

23

Төрийн бус байгууллагын орлого, зарлагын жилийн мэдээ

ТБ-1

2 ,3, 6, 9-р сарын 30-нд

Хөдөө аж ахуйн тасаг

24

Ажилгүй иргэдийн сарын мэдээ

АХ-3

Сар бүрийн 30

Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн

25

Аж ахуй нэгж, байгууллагуудын ажиллагчдын тоо, дундаж цалин, орлогын мэдээ

ЦС-1

1, 4, 4 ,10-р сарын 10-нд

Хөдөө аж ахуйн тасаг

26

Өрх, хүн ам нийгмийн зарим үзүүлэлт

НС-1

12-р сарын 25

Улсын бүртгэгч

27

Хүн амын ердийн хөдөлгөөний хагас, бүтэн жилийн тайлан

ХА-1

6, 12-р сарын 30-нд

Улсын бүртгэгч

 

28

Суурин хүн амын жилийн эцсийн тайлан

ХА-3

12-р сарын 30

Улсын бүртгэгч

 

29

Мэргэжлийн түр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны улирал, жилийн мэдээ

МТС-1

2, 3, 6, 9-р сарын 30-нд

Хөдөө аж ахуйн тасаг

30

Сүм хийдийн үйл ажиллагааны улирал, жилийн мэдээ

СХ-1

2, 3, 6, 9-р сарын 30-нд

Санхүүгийн албаны дарга

31

Ашиглалтанд оруулсан орон сууцны хагас, бүтэн жилийн мэдээ

ОС-1

6, 12-р сарын 30-нд

Засаг даргын орлогч

32

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа

ӨНЭС-1, 2А, 2Б, 3,4

Сар бүрийн сүүлийн 7 хоногт

Засаг даргын орлогч

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖ

 

2017.01.17                                           Дугаар А/06                                          Бургалтай

 

Хяналтын зөвлөл байгуулах

Тухай

 

 

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а” заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХнь:

1.Суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, гуанз цайны газрууд, Сургууь, Цэцэрлэг, дотуур байрны сурагчдын хоол, хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.Үүнд:

Зөвлөлийн дарга      О.Цэрэндамба /Сумын Засаг даргын орлогч/

Нарийн бичиг            Б.Дорждагва /Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал

                                                           байдал хариуцсан мэргэжилтэн/

Гишүүдэд                   Г.Алтанцэцэг /Сургуулийн Нягтлан бодогч/

                                   Т.Бүрэнжаргал /Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бодлого

                                                                 Хариуцсан мэргэжилтэн/        

                                   Г.Бүдрагчаа /Эрүүл мэндийн төвийн эрхлэгч/

                                   Б.Сайнтөмөр /Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах,

    нийгэмлэгийн гишүүн/

                                   Д.Заяабазар /3-р багийн засаг дарга/

                                   Д.Мөнхзул  /Сургуулийн сургалтын менежер/

                                   Г.Золбаяр /Хэв журмын цагдаа/

                                   Х.Батболд /Татварын улсын байцаагч/

                                   М.Бадамсүрэн /Хөдөө аж ахуйн тасгийн дарга/

2.Орон тооны бус зөвлөлийн ажиллах нөхцөл боломжоор хангаж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн удирдлага, Сургууль, Цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт даалгасугай.

3.Зөвлөлийн хэрэгжүүлж буй ажлын тайланг улирал бүр Засаг даргын зөвлөлд танилцуулан Сэлэнгэ аймгийн Боловсрол, Соёлын газарт хүргүүлж байхыг зөвлөлийн дарга /О.Цэрэндамба/, Сургуулийн захирал /П.Энхтуяа/, Цэцэрлэгийн эрхлэгч /З.Насанжаргал/ нарт даалгасугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2013 оны 04

дүгээр сарын 15-ны өдрийн А/18 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                               Х.ГАНПҮРЭВ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖ

 

2017.01.18                                           Дугаар А/07                                          Бургалтай

 

 

Ãàçàð ºì÷ë¿¿ëýõ òóõàé

 

 

 

Ìîíãîë óëñûí èðãýíä ãàçàð ºì÷ë¿¿ëýõ òóõàé õóóëèéí 4 дүгээр зүйлийн 4.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3 äóãààð ç¿éë, Áàðóóíá¿ðýí ñóìûí Èðãýäèéí òºëººëºã÷äèéí õóðëûí 2016 îíû 01 ñàðûí 29 ºäðèéí 03 òîîò òîãòîîëûã òóñ òóñ ¿íäýñëýí ЗАХИРАМЖЛАХ íü:

1. Нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлөх хүсэлт гаргасан тус сумын иргэн Монгол овогт Бүдээгийн Отгонсүрэнд /МВ81051101/ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус сумын Цагаан-Овооны 3-р баг Өндөр хороололд орших 1722 м2 газрыг өмчлүүлсүгэй.

2. Уг газрыг Засгийн газрын 2003 оны 103 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээр бүсчлэлээр 1 м2 талбайн үнийг 800 төгрөгөөр тооцож нийт 1377600 төгрөгөөр үнэлсүгэй.

3. Ãàçàð ºìчилсөн иргэдийн газрын байршлын кадастрын зургийг нь гаргаж холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч газар өмчлөлийн улсын бүртгэлд бүртгэхийг Газрын даамал /Ө.Энхтулга/-д үүрэг болгосугай.

4. Ãàçàð ºì÷ëºã÷ èðãýäýýñ ºì÷ë¿¿ëñýí øèéäâýðòýé õîëáîîòîé áè÷èã áàðèìòûã á¿ðä¿¿ëýí àâ÷ Óëñûí á¿ðòãýëä á¿ðòã¿¿ëæ ãýð÷èëãýý îëãîõûã Óëñûí á¿ðòãýã÷/Í.Îòãîíæàðãàë/-д ¿¿ðýã áîëãîñóãàé.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                          Х.ГАНПҮРЭВ

 

 

 

 

 

ЗАХИРАМЖ

 

2017.01.18                                           Дугаар А/08      

Сүүлд нэмэгдсэн мэдээ