Цөөн үгээр

- 2018 оны төсөв батлах тухай - Зарлал / Тендэр / - Сэлэнгэ аймгийн Орхон бүсийн 6 сумдын ЗДТГ-ын төрийн албан хаагчдын дунд нөхөрсөн уулзалт тэмцээн

Засаг дарга мэндчилгээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 272

Бүрэнхан уул, Бургалтай, Ивэн, Шувуут голоо дээдлэн, байгаль дэлхийгээ шүтэж, хөдөлмөр зүтгэл, авьяас билгээрээ эх нутаг, улс орноо хөгжүүлэн, амьдрал ахуйгаа дээшлүүлж яваа нийт Баруунбүрэнчүүддээ ирж байгаа гал тахиа жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье. Миний бие энэ л нутагт төрж өсөж, мэргэжил боловсрол эзэмшин, ажил амьдралын гараагаа эхэлсэн азтай нэгэн. Өнөөдөр та бүхнийхээ итгэлийг хүлээн сум орноо удирдах хариуцлагтай албанд томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд та бүхнийхээ хүсэл сэтгэл, мэргэн санал, дээр тулгуурлан ирэх 4 жилд эх нутгаа хөгжүүлэх, хийж бүтээх ажлын мөрийн хөтөлбөрөө боловсруулан сумынхаа ИТХ-р батлуулан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Бидний төрж өссөн нутаг маань уул ус тэгш, байгалийн их баялагтай, дэд бүтэц хөгжсөн, асар их хөгжлийн ирээдүйтэй үнэхээр бүх зүйл нь бүрдсэн бурханы орон билээ. Гагцхүү эзэн болсон та биднээс бүх зүйл шалтгаална. Ингээд эрхэм хүндэт Баруунбүрэнчүүддээ эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга Х.Ганпүрэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ