Цөөн үгээр

- ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА - 2019 оны Цэцэрлэгийн төсвийн гүйцэтгэл - 2019 оны ЕБС-н төсвийн гүйцэтгэл 4 сар

Мэндчилгээ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 330

Сэлэнгэ сайхан нутгаараа овоглон эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Баруунбүрэнчүүд болон Сэлэнгэ нутагтаа ажил, амьдралаа холбон амьдарч байгаа нийт иргэд та бүхэндээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх “шороон Нохой жил”-ийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.
БАРУУНБҮРЭНЧҮҮД бид бүхэн Тахиа жилийнхээ түүхийн хуудсыг хөгжил дэвшил, ололт амжилтаар дүүрэн үдэж, Шороон Нохой жилтэйгээ золгож байна.
Өнгөрч буй Тахиа жилд сумын хүн ам 3184 хүрч ажилгүйдлийн түвшин зохих хэмжээгээр буурлаа. Бид түмэн адуу тоолуулж түмэн адуутай болсны баяраа нутгийн зон олон та бүхнийхээ дэмжлэгтэйгээр өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд зориулж 542 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Улиран одож буй Алтан унжлагат хэмээх тахиа жилдээ олсон ололт бүхнээ бататган ирж буй Шороон нохой жилдээ ажил үйлс бүр нь өөдрөг бүтэмжтэй байж тариа буудай нь түм бумаар сугсран ургаж, мал сүрэг нь өсөн үржиж айл бүрийн амьдрал дээшлэн дэвжиж, инээд хөөр баяр баяслаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Нутгийн зон олон Та бүхэн минь айл хотол, ахан дүүсээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Баруунбүрэн сумын Засаг дарга Х.Ганпүрэв, ИТХ-ын дарга Ц.Нямдорж

Сүүлд нэмэгдсэн мэдээ