Цөөн үгээр

- ТАЛАРХАЛ - ТАЛАРХАЛ - ТАЛАРХАЛ

Баруунбүрэн сумын Засаг дарга

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө Үзсэн: 7

Манай сумын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал ерөнхийдөө гайгүй, цас багатай  байна. Сая манай мал тооллогын ажлын хэсгүүд яваад бүх малчин өрхүүдээрээ тойрлоо. Өвөлжилт хүндэрсэн айл одоогоор алга байна. Сумын хэмжээнд 11.5 мянган тонн хадлан бэлтгэсэн. Тарианы болц оройтсонтой холбоотойгоор  ногоон тэжээлд шилжсэн. Бэлтгэсэн 63.300 боодол ногоон тэжээл аж ахуйн нэгж, иргэдэд бэлэн байж байна. Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд иргэддээ болон зах зээлд гаргахад боломжтой хэмжээний ногоон тэжээлийн нөөц бэлтгэсэн байгаа.

Мал тооллогоор манай суманд 614 малчин өрхийн  185.409 толгой мал тоологдлоо. Өмнөх онтой харьцуулбал, 7.4 хувиар өссөн. Ямааны тоо толгой 5000 гаруйгаар өссөн үзүүлэлттэй байна. Манай суманд отроор орж ирсэн 2000 гаруй толгой мал байна. Сумаас гадагшаа оторт явсан малчид одоогоор байхгүй.

Улсын Онцгой Комисс болон Аймгийн Онцгой комиссоос гаргасан албан даалгаврыг баримтлан, бэлэн байдлын зэргийг ханган  ажиллаж байна. Одоогийн байдлаар манай суманд бусад аймаг, сумаас ирсэн 279 иргэн тусгаарлалтад орсноос, гэрийн тусгаарлалтын хугацаа дуусаагүй, 28 өрхийн 162 иргэн байна.

Суманд хоёр хэсэгт тусгаарлах байр бэлтгэн, бэлэн байдлыг ханган  ажиллаж байна. Аймгийн Онцгой комисс болон удирдлагуудын хамтын ажиллагааны  хүрээнд суманд удирдлага, зохион байгуулалтыг ханган ажилласны үр дүнд манай аймаг болон бусад сумдад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар илрээгүй ололттой сайхан мэдээтэй ажиллаж  байна даа.

Сумандаа ирэх хүсэлтэй иргэдийг ерөнхийдөө хүлээн аваад дуусаж байна. Уржигдар Дархан-Уул аймгаас гурван иргэн ирэх хүсэлтээ ирүүлээд, тус аймгийн Онцгой комисст хандан, тэдгээр иргэдээ татан авах ажлыг зохион байгууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ