Цөөн үгээр

- Цахим үнийн санал авах - 2018 оны төсөв батлах тухай - Зарлал / Тендэр /

Баруунбүрэн сумын 1-р сард хийсэн ажлын тайлан

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 158

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН СУМЫН

1 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

2018.01.22                                                                                                               Бургалтай

                НЭГ. ЭДИЙН ЗАСАГ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

1.1.Хөдөө аж ахуйн үйл ажиллагааны талаар

Хөдөө аж ахуйн тасгийн малын их эмч Б.Дорждагва нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан эрүүл бүс болох Түнхэл багт 12 хоногийн хугацаанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 15476 толгой малд зохих заавар журмын дагуу технологит хугацаанд давтан хийж гүйцэтгэж ажилласан.

 

Малчин болон мал бүхий иргэд арьс, ширээ Таван шар баялаг, Мөнх цаст хархираа хоршоонд нийлүүлснээр холбогдох хоршооны эздүүдээс малчдын материалыг хүлээн авч нэгтгэн аймгийн ХХААГ-т хүргүүлж урамшуулалд хамрагдах нөхцлийг бүрдүүлээд байна.   

Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11 тоот зөвлөмж, сэрэмжлүүлэгийн дагуу хонь, ямааны цэцэг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэгийг Багийн Засаг дарга нарт хувилан тараан өгч, ЗДТГ-ын мэдээлийн самбарт тавиад байна.

Тус суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой цастай газар өвөлжиж байгаа айл өрхийн судалгааг гарган ОБЕГазар, ХХААЖДҮГазарт хүргүүллээ.

Удмын сан аймгийн ХХААГ-ын хувиараар “Гачуурт” ХХК-аас махны чиглэлийн ангус үйлдвэрийн 18 сартай бухан бярууг тус суманд хувиарласныг дөрвөн малчинд гэрээ байгуулж хүлээлгэж өгсөн.

Малчдын нэрс:

  1. О.Бямбадаг
  2. Б.Сүх-очир
  3. М.Батцэцэг
  4. Ч.Бат-эрдэнэ

1.2.Байгаль орчин, ойн ангийн үйл ажиллагааны талаар

Сэлэнгэ аймгийн МХГ-ын дарга болон сумын Засаг дарга, БОХ-ын улсын байцаагч нарын хооронд байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний биелэлтийг гарган холбогдох газарт хүргүүлээд байна. Мөн сумын ЗДТГ-ын даргатай байгуулсан Төрийн албан хаагчийн “Үр дүнгийн гэрээ”-г дүгнүүлж 2018 онд Байгаль орчныг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж ажилласан.

Улсын байцаагчийн зүгээс захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн тухай 1 иргэн, 1 аж ахуй нэгжийн холбогдох материалыг Сайхан сум дахь Сум дундын хяналтын прокурорт хянуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө авч ажиллалаа.

Аймгийн ИТХ-аас батлагдсан 2018 онд сумын ойн сангаас бэлтгэгдэх модны дээд хэмжээг тогтоосон тухай тогтоолын дагуу Орхон бүсийн сум дундын ойн ангийн мэргэжилтэн нар болон багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нарын хамтаар 2018 онд мод бэлтгэх газрын нэр, нөөцийг тогтоох ажлыг ой зохион байгуулалтын материал болон багаас гаргасан саналыг үндэслэн тогтоож сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулан ээлжит хуралдаанаар ойн мэргэжлийн байгууллагуудын /Шинэ Орос хийц, Хэт жолоо, Нар туг/ 2017 оны ажлын тайланг авч хэлэлцүүлсэн.

Сумын ИТХ-ын тогтоол гарсантай холбогдуулан ойн нөөцгүй сумдын Засаг дарга нар болон Баруунбүрэн сумын Засаг дарга, Сум дундын ойн ангийн дарга нарын хооронд байгуулсан 2017 онд сумын ойн сангаас мод бэлтгэх гэрээг дүгнэх, 2018 онд мод бэлтгэх гэрээ байгуулах ажилд талуудыг бүрэн оролцуулах зорилгоор ойн нөөцгүй сумдад холбогдох мэдээллийг хүргүүллээ.

Хууль бусаар мод зарсан зөрчилд Эрүүгийн хэрэг үүсгэн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа иргэний зөрчилд гэрчээр тайлбар мэдүүлэг өглөө.

2018 онд мод бэлтгэх эрх үүсээгүй байхад хууль бусаар мод бэлтэгсэн, тээвэрлэлт хийсэн зэрэг зөрчил гаргасан 3 иргэнийг саатуулан Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгагдаж байна.

Ойн мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус сумын Бургалтайн 2-р багийн нутаг Бургалтайн ам, Ивэнгийн 1-р багийн нутаг Зүүвч зэрэг газруудад талбай тусгаарлалтын ажлыг Сум дундын ойн анги, тухайн багийн байгаль хамгаалагч, аж ахуйн нэгжийн төлөөллийн хамтаар хийж мод бэлтгэлийн ажлыг зохих журмын дагуу эхлүүлээд байна.

1.3.Дэд бүтцийн үйл ажиллагааны талаар

Сумын 2017 оны хашааны газрын албан татвар төлөлт болон 2018 оны газрын татварын ноогдлыг ГТМ маягтаар, 2017 оны газрын төлбөрийн барагдуулалт 2018 оны газрын төлбөрийн ноогдлыг ГТ8 маягтаар 2018 оны 01 сарын 01 өдрийн байдлаар гаргаж аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн байна.

Газрын төлбөр төлсөн аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөр төлсөн тооцоо нийлсэн актуудыг гаргаж хүргүүлж байна.

2017 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт сумын Газрын даамлын хийсэн ажлын тайланг сумын ИТХ-д танилцуулан тайлагнаад байна.

2018 оны батлагдсан сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сурталчлах ард иргэдэд танилцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 Нөхөн бүрдүүлэлт хийх, зөрчил арилгах зөрүүтэй мэдээллийн жагсаалтыг гарган, нөхөн бүрдүүлэлтийн зөрүүг арилгасан ажлын тайланг холбогдох газарт хүргүүлээд байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн хугацаатай бичгийн дагуу холбогдох судалгааг гаргаж хугацаанд нь хүргүүллээ.

1.4.Төсөв санхүүгийн үйл ажиллагааны талаар

Сумын санхүү төсвийн бодлого тодорхойлох, төлөвлөлт хийх, төсвийн ерөнхийлөн захирагч буюу засаг даргын жил бүрийн төсвийн төсөл боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, төсвийн удирдлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх, хяналт тавих, төсөвт байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн санхүүгийн болон мэргэжлийн зөвөлгөө арга зүйн дэмжлэг үзүүлж төсвийг хэмнэлттэй оновчтой, зориулалтын дагуу зарцуулах, төсвийн өр авлага үүсгэхгүй байх зорилт тавин ажиллаж байна.

Төрийн санд 2018 оны 1 дүгээр сарын байдлаар орон нутгийн төсвийн орлого төлөвлөгөөгөөр 8503.5 орохоос гүйцэтгэлээр 802.2 мян.төг орж биелэлт 9.4%-ийн биелэлттэй байна. Туслах үйл ажиллагааны орлого болон үндсэн үйл ажиллагааны орлого төлөвлөгөөгөөр 2275.0 мян.төг орохоос гүйцэтгэл нь 412.6 мян.төг орж биелэлт 18.1%-тай байна.

Тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилт төлөвлөгөөгөөр 146492.9 мян.төг ирэхээс 146492.9 мян.төг ирж гүйцэтгэл нь 100% санхүүжигдсэн. Зардлын гүйцэтгэл нь 102545.0 мян.төг байна.

Орон нутгийн санхүүгийн дэмжлэг төлөвлөгөөгөөр 31781.8 мян.төгрөг ирэхээс гүйцэтгэл нь 31781.8 мянган төгрөг ирээд байна. Санхүүгийн дэмжлэгээс 31781.8 мянган төгрөг, ОНТатварын орлогоос 802.2 мянган төгрөг, өөрийн орлого 4.4 мянган төгрөг буюу нийт 32588.4 мянган төгрөгөөр санхүүжүүлээд байна.

Нийт орон нутгийн байгууллагуудад төлөвлөгөөгөөр 72839.7 мянган төгрөг   олгохоос, гүйцэтгэл нь 32588.4 мянган төгрөг олгоод байна. Орон нутгийн байгууллагын зарцуулалт нь 29329.6 мянган төгрөг байна. Орон нутгийн болон ТЗШ-ийн  төсвийн гүйцэтгэл нь 131874.6 мянган төгрөгийн зарцуулалттай байна. ОНХСангийн санхүүжилт төсвөөс санхүүжих нь төлөвлөгөөгөөр 4960.6 мянган төгрөг ирэхээс гүйцэтгэлээр санхүүжилт ирээгүй байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт гараагүй байна. Орон нутгийн болон ТЗШ-ийн байгууллагууд 1 дүгээр сарын байдлаар авлагагүй байна. Сум хөгжүүлэх сангийн хүүгийн авлага 10526.0 мянган төгрөг, зээлийн авлага 163663.0 мянган төгрөг буюу нийт 174189.0 мянган төгрөг байна. 2017 оны жилийн эцсийн тайлангаа төсвийн шууд захирагч нар хянуулан аудитад өгөх анхан шатны баримтаа цэгцлэн бэлэн болгоод байна.

2018 онд Орон Нутгийн Хөгжлийн сангаар хийгдэх төсөл арга хэмжээг ИТХурлаар хэлэлцүүлэн батлуулж төлөвлөгөө гарган Засаг даргаар баталгаажуулж худалдан авах ажиллагаанд хүргүүлэн, tender.gov.mn сайтад орууллаа. Үүнд:

Орон нутгийн хөгжлийн сангаар 2018 оны төсвийн жилд

хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт

(мянган төгрөг)

д/д

Төсөл арга хэмжээний нэр

Хүчин чадал

Эхлэх, дуусах хугацаа

Нийт төсөвт өртөг

2018 онд санхүүжүүлэх дүн

Шилжих хөрөнгө оруулалт

1

Сумын төвд камер тавих

Сумын төвд 2ш, Хөшөөтийн даваа 1ш

2017 он

4120.9

4120.9

2

Гүний худгийн засвар

Ажлын дугуй солино, байшингийн засвар, шугам солих

2018 он

3582.0

3582.0

3

Зураг төсөв

Соёлын төвийн сантехникийн засвар, спорт заалны шалны зураг төсөв 2%

2018 он

1360.0

1360.0

4

Мал эмнэлэгийн үйлчилгээний зардал

 

2018 он

661.5

661.5

 

Дүн

 

 

9724.4

9724.4

Бусад хөрөнгө оруулалт

1

Соёлын төвийн сантехникийн засвар

Сантехникийн бүрэн засвар

2018 он

30000.0

30000.0

2

Спорт заалны шалыг солих

648м2 шалыг модон шалаар солих

2018 он

38000.0

38000.0

3

Баяр наадмын зардал

Сумын баяр наадам

2018 он

5000.0

5000.0

4

Нохой устгал

Сумын төвийн эзэнгүй нохойг устгах

2018 он

2000.0

2000.0

5

Хогийн цэгийг тохижуулах, хур хог хаягдлыг зайлуулах

Сумын төв, Амарбаясгалант хийдийн хогийн цэг

2018

7643.4

7643.4

6

Мал эмнэлгийн үйлчилгээний зардал

 

2018

24038.2

24038.2

 

Дүн

 

 

106681.6

106681.6

 

НИЙТ ДҮН

 

 

116406.0

116406.0

 

ОНХСангийн 2017 оны жилийн эцсийн тайлан үр дүнг tender.gov.mn сайтад байрлуулж цаасаар баталгаажуулан Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс болон худалдан авах ажиллагаанд хүргүүллээ.

Төрийн сан болон ОНХСангийн 2017 оны баримтууд, Орон нутгийн байгуулага болон тусгай зориулалтын байгууллагын нягтлан бодогч нар анхан шатны баримтын бүрдэлтийг цэгцлэн Аудитын газарт өгөхөд бэлэн болгоод байна.

 

ХОЁР.ХҮН АМЫН ХӨГЖИЛ-НИЙГМИЙН БОДЛОГО

2.1.Эрүүл мэндийн үйл ажиллагааны талаар

Тус сумын ЭМТ-д нийт хийгдсэн үзлэг, эмчилгээ, оношлогоо:

  • Амбулаторийн үзлэг-108
  • Урьдчилан сэргийлэх үзлэг-22
  • Осол гэмтлийн өвчлөл-3
  • Эмнэлэгт хэвтсэн-24
  •  Шинжилгээнд хамрагдсан-56. Үүнээс цдш-14, шеш-21, цагаан хорхой-5, цусны бүлэг-3, дох-6, тэмбүү-6, цусны сахар-1 зэрэг шинжилгээнүүд хамрагдсан.
  • Жирэмсний хяналтанд байгаа- 35 эх, шинээр жирэмсний хяналтанд орсон-1 эх байна. Бүгд шаардлагатай шинжилгээгээ өгч эерэг гарсан тохиолдол илрээгүй байна.
  •  Нас баралт- 0 
  • Түргэн тусламжийн дуудлага-54 үүнээс алсын дуудлага-18, ойрын дуудлага-36, осол гэмтлийн дуулага -2 ирсэн байна.
  • Дархлаажуулалтанд нийт 22 хүүхэд хамрагдлаа.
  • Жинэлсэн хүүхдийн тоо-22
  • Сумын эмнэлэгт төрсөн эх-1 эх, хүүхдийн биеийн байдал сайн сумын эмчийн хяналтанд долоо хоног бүр эргэлт хийж зөвлөгөө өгч байна

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас 2 албан тоот бичиг ирсэний хариуг  хугацаанд нь шийдвэрлэж хүргүүллээ.

 Эрүүл мэндийн төвийн 2017 оны жилийн эцсийн талайнг 2018 оны 01 сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт ЭМТ-ийн дарга, дүн бүртгэгч нар тайлангаа танилцуулж амжилттай хамгааллаа.

Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг байгууллага сурталчилах “Урлаг-Спорт 2018” арга хэмжээний 1 дүгээр хэсэг  болж 3-р багийн цагаан овооны багтай хамтран зохион явуулж урлагын тоглолт, цасны баярыг 2018 оны 01-р сарын 14-ны өдөр зохион явуулан цасны баярт оролцсон багуудыг байр эзлүүлж эхний гурван байрыг шагнаж урамшууллаа.

 

 

2.2.Боловсролын үйл ажиллагааны талаар

Ерөнхий боловсролын сургууль:

Сургалт хүмүүжлийн ажлын хүрээнд:

“Урлаг-Спорт 2018” нэгдсэн арга хэмжээнд 1,2-р хэсгүүдийн зохион явуулсан спортын тэмцээнд фермийн хороолол, Усжуулах, Таван шар хорооллын иргэдтэй хамтран амжилттай оролцоод байна.

 

Сурагчдын амралтын үеэр хүүхдийн сурах таатай орчин нөхцлийг  сайжруулах зорилгоор БСУГ, БСШУСЯ, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэгээр дараах хөрөнгө оруулалтууд шинээр хийгдлээ.

Үүнд:

  • Ангиудын хичээлийн самбар-7ш
  • Үндэсний нум, сум-1ш
  • Үдийн цайны гал тогоонд халуун тогоо-1ш
  • Принтер-2ш
  • Дотуур байранд хөнжил, гудас-121ш
  • Өсгөгч, микрофон -5ш
  • Телевизор-1ш
  • Бага ангийн номын тавиур-9ш
  • Жижүүрийн өрөөнд шкаф- 1ш
  • Сурагч ширээ сандал-60ш
  • Сургууль, дотуур байрны гадна гэрэлтүүлэг -4ш
  • Байгалийн ухааны лабораторит туршилтын хүлэмж-3ш
  • Байгалийн ухааны лабораторит тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, багж зэрэг нийт 22259130 төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийгдсэн байна.

 

 

  

            Сургуулийн захиргаанаас сурагчдын амралтын үеэр багш, ажилчдад “Өөдрөг амьдрахын нууц” сэдвээр МУБИС-ийн багштай хамтран сургалт зохион явууллаа.

ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагаа:

  • Сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд 5-р ангийн сурагч А.Ганболд мөнгөн медаль, 4-р ангийн сурагч Р.Сумьяабазар алтан медаль авлаа.
  • Дотуур байрны сурагчдын дунд шилдэг тасаг шалгаруулж Ц.Нэмэхжаргал ахлагчтай 7-р тасаг 1-р байр, Б.Отгончимэг ахлагчтай 9-р тасаг 2-р байранд шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Мөн ахлах, дунд, бага ангиас дотуур байрны шилдэг сурагч шалгаруулч ахлах ангиас 12-р ангийн сурагч Б.Буянхишиг, дунд ангиас Ц.Нэмэхжаргал, бага ангиас Г.Солонго нар шалгарч гарын бэлгээр шагнуулж урамшууллаа.
  • Дотуур байрны эд аж ахуйн тооллого хийлээ.

Сургуулийн өмнөх боловсролын төв:

Заах аргын нэгдлийн ажил:

Бүлгийн  багш нар баг болон хуваагдаж “Цөм хөтөлбөр” сургалтыг зохион байгуулж, цэцэрлэгийн эрхлэгч багш нарын хичээлд сууж заах аргын зөвлөгөө өгч ажиллалаа.

 

 

Цэцэрлэгийн эрхлэгч З.Насанжаргал туслах багш нарт “Төсөлт тоглоом” сургалтыг зохион байгуулан ЗАНА-аар ХБА болон хүүхдийн хөгжлийн тэмдэглэлийн талаар танилцуулан ажиллав.

Хүүхэд хөгжүүлэх ажлын хүрээнд:

Анги бүлгүүд ангидаа шинэ жилээ тэмдэглэн “Өглөөлөг” тоглолт хийж эцэг эхчүүдэд танилцууллаа.

 

20171225_144438 20171225_143641

 

Багш Б.Алтай, Баярцэцэг нар бэлтгэл ахлах бүлгийн хүүхдүүдийн дунд “Цодгор хүү” даамны тэмцээнийг зохион явуулахад тэмцээнд бэлтгэл бүлгийн Ө.Ананд 1-р байр, С.Энхжин 2-р байр, 3-р байр Н.Билгүүн нар тус тус байр эзэллээ.

 

Мэдлэг мэргэжил дээшлүүлэх ажлын хүрээнд:

ЕБС-иас зохион явуулсан “Гэр бүлийн харилцаа” сэдэвт сургалтанд хамрагдлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын багийн гишүүдийн зохион байгуулсан “Сургууль хөгжлийн хөтөлбөр” сургалтанд эрхлэгч З.Насанжаргал, арга зүйч Б.Уранбаяр нар хамрагдан цэцэрлэгүүдийн туршлагаас суралцах ажилд оролцоод ирлээ.

 

Бүлгийн багш У.Энхцэцэг 10 дахь жилийн үндсэн сургалтанд 5 өдөр хамрагдаж 41-р цэцэрлэг дээр очиж туршлага судлан ажиллаа.

 

Эцэг эхийн дунд зохиосон ажлын хүрээнд:

Бүлгийн эцэг эхийн зөвлөлүүдийн нэгдсэн хурлаар “Төсөлт тоглоом” сэдэвт сургалтыг зохион байгуулан, цаашид хийх ажлын төлөвлөгөөг санал солилцон батлан ажиллалаа.

Тохижилтын ажлын хүрээнд:

Байгууллагын нормын хувцас, зөөлөн эдлэлийн зардлаас 782600 төгрөгөөр ангиудын цагаан хэрэглэлийг шинэчлэн ангиудад хүлээлгэн өгч, 1215000 төгрөгний хүүхдийн ор авч дунд бүлгийн ангид байрлуулаад байна.

 

 

Байгууллагын тавилга, тоног төхөөрөмжийн зардлаас эрхлэгчийн өрөөнд Принтер 870000 төгрөгөөр, хөгжмийн өрөөнд өсгөгч 330000 төгрөгөөр шинээр авч тохижуулж ажилалаа.

 

 

Бусад ажлын хүрээнд:

Жижүүр Ч.Чинзүрх, П.Баярсайхан нар мод хөрөөдөж, байгууллагын гаднах орчныг тогооч нар цэвэрлэлээ.

“Урлаг-спорт 2018” аяны хүрээнд зохион явагдсан спортын тэмцээнд Бургалтайн 2-р багийн иргэдтэй хамтран 1-р хэсгээс /ЭМТ, 3-р багийн цагаан-овоо/ зохион явуулсан цасны баярын тэмцээнд 2-р байр, 2-р хэсгээс /Банк, ШТС, уурын зуух, Өндөр хороолол/ зохион явуулсан гар бөмбөгийн тэмцээнд 6-р байр, олс таталтын тэмцээнд 1-р байр эзэллээ.

 

2.3.Биеийн тамир спортын үйл ажиллагааны талаар

Сургалт дугуйлангийн ажлын хүрээнд:

Гарбөмбөгийн шигшээ багийн тамирчид ирж 2 өдөр сумын гарбөмбөгийн дугуйлангийн болон гарбөмбөг сонирхогч сурагчидад сургалт зохион явуулж, нөхөрсөг тэмцээн зохион явуулаа.

 

Ө.Энхтүвшин багштай гарбөмбөгийн дугуйлангийн сурагчид 7 хоногийн Даваа, Лхагва гаригт хичээллэж байна.

Уралдаан, тэмцээн зохион явуулсан ажлын хүрээнд:

Монголын анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярт зориулан ЗДТГ-тай хамтран гарбөмбөгийн холимог багийн тэмцээн, АХА тэмцээн зохион явуулсан.

“Урлаг-Спорт 2018” аяны хүрээнд 1-р хэсгээс зохион явуулсан “Цасны баяр”-аар хөгжилтэй буухиа, 200м гүйлт, олс таталтын тэмцээн болж ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчид идэвхитэй оролцож эхний 3 байр шалгарлаа. Үүнд:

  • 1-р байр ЗДТГ, Шар-хад хороолол
  • 2-р байр Цэцэрлэг, Бургалтай 2-р баг
  • 3-р байр ЕБС,Усжуулах, ферм хороолол тус тус байр эзэллээ.

 

Мөн 2-р хэсгээс зохион явуулсан эрэгтэй гарбөмбөг, олс таталтын тэмцээнд хэсгүүд дараах байруудыг эзэллээ.

Гарбөмбөгийн тэмцээнд:

  • 1-р байр ЗДТГ, шар хад хороолол
  • 2-р байр Банк, ШТС, Халаалтын төв, Өндөр хороолол
  • 3-р байр ЕБС, Усжуулах, ферм, таван шар хороолол
  • 4-р байр Соёлын төв, Ивэнгийн 1-р баг
  • 5-р байр ЭМТ, цагаан-овоо
  • 6-р байр Цэцэрлэг, Бургалтайн 2-р баг тус тус эзэллээ.

Олс таталтын тэмцээнд:

  • 1-р байр Цэцэрлэг, Бургалтайн 2-р баг
  • 2-р байр ЕБС, Усжуулах, ферм, таван шар хороолол
  • 3-р байр Соёлын төв, Ивэнгийн 1-р баг
  • 4-р байр Банк, ШТС, Халаалтын төв, Өндөр хороолол
  • 5-р байр ЗДТГ, Шар хад хороолол
  • 6-р байр ЭМТ, Цагаан-овоо тус тус эзэллээ.

Бусад ажлын хүрээнд:

2018 онд зохион байгуулж явуулах тэмцээн болон байгууллагын тохижилтын ажлын төлөвлөгөө гарган батлуулаад байна.

Шинэ жилийн үйл ажиллагаа дуусч заалны үйл ажиллагаа хэвийн явагдаж, дугуйлан секцүүд хичээллэж эхлээд байна.

 

 

2.4.Соёл урлагийн үйл ажиллагааны талаар

Зохион явагдсан урлаг соёлын ажлын хүрээнд:

  • 2017 оны 12-р сарын 25-ны 11:00 цагт ЕБС-ийн “Шинэ жил”, 19:00 цагт “Ахмадын шинэ жил” болж хөгжим техникээр оролцлоо.
  •  “Ардчилсан намын шинэ жил” болж хөгжим техник, урлагийн номерыг зохион явуулсан.
  • 2017 оны 12-р сарын 27-нд “Малчид, Уяачдын шинэ жил” болж урлагийн тоглолт, хөгжим техникээр үйлчилсэн.
  • 2017 оны 12-р сарын 28-нд “Төрийн албан хаагчийн шинэ жил” болж урлагийн тоглолтыг зохион явуулсан.
  • 2017 оны 12-р сарын 29-нд “Амарбаясгалант хийдийн хүүхдүүдэд” шинэ жилийн урлагийн тоглолтыг зохион явуулж, ЕБС-ийн сурагчид оролцлоо.
  • 2017 оны 12-р сарын 30-нд “Сумын Шинэ жил” болж нийтийн бүжиг зохион явуулсан.
  • 2018 оны 01-р сарын 08-аас, 01-р сарын 13-ны хооронд “Урлаг-Спорт 2018” аяны 1-р хэсгийн Урлагийн тоглолтын бүжгийг бүжгийн багш Ж.Үүрцайх зааж урлагын тоглолтыг арга хэмжээ болж өндөрлөлөө.
  •  “Урлаг-Спорт 2018” аяны 1-р хэсгийн зохион явуулсан “Цасны баяр”-ын тэмцээнд Ивэнгийн 1-р багтай хамтран амжилттай оролцлоо. 1-р хэсгийн зохион явуулсан Урлагийн тоглолтыг сумын 170 гаруй иргэн үзлээ.

Бусад ажлын хүрээнд:

  • Номын санч Ц.Энхбаяр шинэ номын мэдээ гаргаж, элэгдэж хуучирсан номоо сэлбэн засаж ажиллаж байна.
  • Сэлэнгэ аймгийн Нийтийн Номын сангаас 6 ширхэг ном хандивласанг номын сангийн фондод бүртгэж авлаа.
  • 2018 оны 1-р сарын 15-нд Цагаан овооны 3-р багийн иргэд нийтийн хурал болж багийн Засаг даргын сонгууль боллоо.

2.5.Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын

үйл ажиллагааны талаар

Сум хөгжүүлэх сангийн сарын мэдээг холбогдох мэргэжилтэнд хүргүүлж, сум хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтэрсэн 16 зээлдэгчийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхээр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулах хүсэлт гаргалаа.

Монгол Улсад анхны ардчилсан “Үндсэн хууль” батлагдан мөрдөгдөж эхэлсэний 26 жилийн ойг угтан төлөвлөгөө гарган сумын ЗДТГ-ын даргаар батлуулж төлөвлөгөөний дагуу сумын ард иргэд, оюутан залуучуудын дунд гарбөмбөгийн тэмцээн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ АХА тэмцээнийг зохион ЗДТГ-ын ТЗХЭЗДАХМэргэжилтэн Ч.Сэлэнгэ, Спорт цогцолбортой хамтран амжилттай зохион байгууллаа.

“Урлаг-спорт 2018” аяны арга хэмжээнд ЗДТГ-ын албан хаагч, мэргэжилтэнгүүд, Шархад хорооллын иргэдийг зохион байгуулан идэвхитэй оролцуулж цасны баярт 1-р байр, гарбөмбөгийн тэмцээнд 1-р байр, олс таталтын тэмцээнд 5-р байрыг эзэллээ.

 

Тус сумын 85-аас дээш настай ахмад настаны судалгааг гарган холбогдох газарт хүргүүллээ. Тус суманд 85-аас дээш настай 10 ахмад настан байна.

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаанд “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын дагуу Сум хөгжүүлэх сангаас 2018 онд олгох зээлийн төсөв, хэмжээг батлуулан ажиллалаа.

 

 

ГУРАВ.ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

      3.1.Хууль эрх зүйн үйл ажиллагааны талаар

2017 оны 12-р сарын 20-ны өдөр “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж төр, төсвийн байгууллагууд болон ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд хийсэн ажлын тайлан тавьж иргэдийн асуултанд хариулан, гарын авлага тараан иргэдтэй уулзах, асуусан асуултанд хариулах холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Шүүхийн төлөөлөл ирж иргэдэд мэдээлэл хийж гарын авлага материал тараан иргэдтэй уулзан холбогдох зөвлөгөөг өгч ажиллалаа. Энэхүү арга хэмжээнд нийт давхардсан тоогоор 182 хүн оролцлоо.

Сумын 2017 оны жилийн эцсийн тайлан мэдээг нэгтгэн гаргаж Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т хүргэж өгсөн.

Зохион явуулсан ажлын хүрээнд:

Монгол Улсад анхны ардчилсан “Үндсэн хууль” батлагдан мөрдөгдөж эхэлсэний 26 жилийн ойг угтан төлөвлөгөө гарган сумын ЗДТГ-ын даргаар батлуулж төлөвлөгөөний дагуу ЗДТГ-ын ХЭНБХМэргэжилтэн Т.Бүрэнжаргал, Спорт цогцолбортой хамтран сумын ард иргэд, оюутан залуучуудын дунд гарбөмбөгийн тэмцээн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ АХА тэмцээнийг зохион явууллаа.

 Энэхүү тэмцээний нээлтийг ЗДТГ-ын ТЗХЭЗДАХМэргэжилтэн Ч.Сэлэнгэ, ХЭНБХМэргэжилтэн Т.Бүрэнжаргал, Спорт цогцолборын эрхлэгч Л.Нямсүрэн нар нээж тэмцээнд оролцож буй оюутан залуус болон сумын ард иргэдэд Үндсэн хуулийн танилцуулга бэлтгэн сургалт зохион байгуулсан.

 

Зураг 1. Нээлт болон сургалт зохион байгуулж буй үйл явц

Гарбөмбөгийн тэмцээнд нийт 9 баг оролцож эхний 3 байрыг шалгаруулж шагнал гардууллаа. Үүнд:

  • Тэргүүн байр- З.Золзаяа ахлагчтай оюутан залуучуудын баг
  • Дэд байр- О.Батмягмар ахлагчтай Д.Мягмарын нэрэмжит ЕБСургуулийн сурагчдын баг
  • Гутгаар байр- Б.Мягмарсүрэн ахлагчтай баг тус тус байр эзэлж Өргөмжлөл,  мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

  

Зураг 2. Гарбөмбөгийн тэмцээний үйл явц

Зураг 3. Гарбөмбөгийн тэмцээнд байр эзэлсэн багууд

 

            Монгол Улсын Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ АХА тэмцээнд сумын 60 гаруй ард иргэд, оюутан залуучууд оролцож эхний 2 байрыг шалгарууллаа. Үүнд:

  • Нэгдүгээр байр- Б.Уранбайгаль
  • Хоёрдугаар байр- Б.Болор-эрдэнэ нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 

 

Зураг 4. АХА тэмцээний үйл явц

 

 

 

 

  Тайлан хянасан: ЗДТГ-ын дарга                                  /И.Цэнд-очир/

Тайлан бичсэн: ТЗХЭЗДАХ мэргэжилтэн                      / Ч.Сэлэнгэ/

Сүүлд нэмэгдсэн мэдээ