Цөөн үгээр

- ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА - 2019 оны Цэцэрлэгийн төсвийн гүйцэтгэл - 2019 оны ЕБС-н төсвийн гүйцэтгэл 4 сар

Баруунбүрэн суманд 2018 онд улс , аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 83

 

¨ Улсын  төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн сантехникийг иж бүрэн шинэчилж, Ивэн 1-р багийн ойн санд 9000 га газар авиа химийн аргаар хортонтой тэмцэх ажлыг хийлээ.

¨ Аймгийн  төсвийн хөрөнгө  оруулалтаар соёлын төвийн дээврийн засвар ,  сургуулийн дотуур байранд өргөтгөл, цэцэрлэгийн  гадна  фасад, Бургалтайн 2-р багийн ойн санд  механик /өндөг түүх/ аргаар 3000  га газарт хортонтой тэмцэх ажил, 1,2-р багт гүний худаг шинээр гаргалаа.

¨ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар спорт заалны шал ,соёлын төвийн  сантехникийг иж бүрэн шинэчиллээ.

¨ Эрүүл мэндийн яамны  хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн төвд “УАЗ фургон”  машин өгч эмнэлэгийн тусламж үйлчилгээ шуурхай хүргэх боломжтой боллоо.

¨ Сэлэнгэ аймгийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар: Цагаан овооны 3-р багийн Цагаан овооны зам дагуу 28 ширхэг гэрэл тавилаа.

¨ “Мерси Корпс” төрийн бус байгууллагаас 8000000 төгрөгийн үнэ бүхий Мал тарилгын зөөврийн хашаа, бод малын хүзүүвчийн хамт 2 мал эмнэлэг, үржлийн нэгжид үнэ төлбөргүй олгосон нь мал эрүүлжүүлэх ажилп зохих хувь нэмрээ оруулж байна.           

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ