Цөөн үгээр

- Цагийн хуваарь сунгах - ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ - 2020 оны 05-р сарын ажлын тайлан

"Хоггүй цэвэрхэн Сэлэнгэ" аяны хүрээнд

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 123

Бургалтайн 2-р багийн Бургалтайн голын адгаас, Төмөртэй, Өлийн өвөр, Хар эрэг, Буриадын гарам, Зайсан, Хөх давааны ам, Гэсэрийн хошуу, Бөөрөнхий чулуут, Өгөөмөр, Мазаан, Эрээнхүр, Номгоны өвөр, Ганганы ам зэрэг газруудын эзэнгүй хог хаягдал, сэг зэмийг 2 дугаар багийн Засаг дарга С.Бүрэнбаяр, байгаль хамгаалагч М.Хүдэр, 1-р багийн Засаг дарга Б.Бүрэнжаргал, байгаль хамгаалагч Ц.Бүрэнбаатар, ЗДТГ-ын хогны машины жолооч З.Бүрэнбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, малчид, иргэдтэй хамтран нийт 5 машин 41 хүний оролцоотойгоор 4-р сарын 22,23,24-ны өдрүүдэд хог хаягдлыг цэвэрлэж нийт 8 машин хогийг хогийн нэгдсэн цэгт тээвэрлэн устгаж ажиллалаа.
Хог цэвэрлэгээнд оролцсон иргэдэд ЗДТГ-аас эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор амны хаалт, бээлий, ариутгалын бодистой салфетка зэргийг өгч ажилалаа.
Хог цэвэрлэгээний ажилд оролцож иргэний үүргээ биелүүлсэн жолооч Ш.Отгон, Н.Отгонбаатар, Х.Баттулга, С.Ууганбаяр болон малчиддаа талархал илэрхийлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ