Цөөн үгээр

- Иргэд “Дуут дохио"-оор нүүлгэн шилжүүлэлтийн аюулгүйн цэгт цугларлаа. - УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ - ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ 06 ДУГААР САРЫН 03-05-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ 06 ДУГААР САРЫН 03-05-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 68
ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ МАНАЙ АЙМАГТ 06 ДУГААР САРЫН 03-05-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Шадар сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль манай аймагт 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага, зохион байгуулалтаар хангахаар ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Тус сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Мандал, Сайхан, Баянгол сумдын Онцгой комиссын бүрэлдэхүүн, орон нутгийн мэргэжлийн анги, албадын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөмж, үүрэг чиглэл өглөө.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Энэ удаа “МЭДЛЭГ ТҮГЭЭЕ” гэсэн зорилтын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулагдах юм.
Энэ удаагийн сургуулилтын гол онцлог Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хэмнэлтийн горимын дагуу бага зардлаар олон хүнийг хамруулахыг зорьж байгааг тус сургуулийг удирдагч онцоллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ