Цөөн үгээр

- Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авч байна. - Баруунбүрэн сумын 2023 оны 2 дугаар сарын мэдээ - Баруунбүрэн сумын 2023 оны 1 дүгээр сарын мэдээ

УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 118
Энэ сарын 03-05-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль манай аймагт зохион байгуулагдахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдүгээр үе өнөөдөр аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад зориулсан “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент” академик сургалтаар эхэллээ.
Сургалтаар Гамшгаас хамгаалах менежмент, ослын үеийн удирдлагын системийн тухай ойлголт, Гамшгийн үеийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, Хохирол хэрэгцээний эрсдэлийн үнэлгээ, Мал, амьтны гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээлэл, Эрсдэлийн мэдээлэл харилцаа, холбоо, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах арга хэмжээ зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч байна.
Сургалтад аймгийн Онцгой комисс, орон нутгийн бүх шатны Засаг дарга, албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, 17 сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн цахимаар оролцож байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ