Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн хүрээнд сумын хэмжээнд дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
Төр, төсвийн байгууллага, Ивэн 1-р баг, Бургалтай 2-р баг, Цагаан-овоо 3-р багийн иргэдийн дунд “Дэвжээ” тэмцээний удирдамжийг тараан өгч ЗДТГ-ын Төрийн үйлчилгээний оператор, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Сэлэнгэ, ЕБС-ийн Түүх, нийгмийн ухааны багш Л.Ариунжаргал нар хамтран “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион байгуулж ажиллалаа. Дэвжээ тэмцээнд 4 баг оролцож 3 үе шаттайгаар /Мэндчилгээ, Багийн дунд 2 асуулт, хариулт, Багийн ахлагчийн асуулт, хариулт/ зохион байгуулахад:
“Монгол Улсын Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ” АХА тэмцээнийг дэвжээ тэмцээнд оролцсон багийн гишүүд болон хөгжөөн дэмжигч иргэдийн дунд зохион байгууллаа. АХА тэмцээнд 30 гаруй иргэн оролцож:
2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр сумын төр, төсвийн байгууллага, иргэд, хүүхэд, залуучуудын дунд холимог “Волейбол”-ын тэмцээнийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ЗДТГазар, Спорт цогцолбор хамтран зохион байгуулж ажиллалаа. Тэмцээнийг ИТХ-ын дарга Ц.Нямдорж нээж тэмцээнд оролцож буй баг тамирчдад баяр хүргэж, ЗДТГ-ын Төрийн үйлчилгээний оператор, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Сэлэнгэ нийт оролцсон баг тамирчин, иргэдэд “Үндсэн хууль” сэдэвт сургалт, мэдээ мэдээллийг танилцуулж ажиллалаа. Тэмцээнд нийт 8 багийн 56 тамирчин оролцож 40 гаруй иргэн үзэж сонирхлоо.
Волейболын тэмцээнийг холимог хэлбэрээр явуулахад нийт 8 багийн 56 тамирчин оролцож эхний 3 байрыг шалгаруулж шагнал гардууллаа. Үүнд:
Tweet