Сумын "Малчдын зөвлөгөөн-2023" арга хэмжээг 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж зөвлөгөөнийг нээж сумын Засаг дарга Ц.Сэлэнгэ үг хэлж, сумын ИТХ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх, Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн О.Гэрэлт-од нар нийт малчдад мэндчилгээ дэвшүүллээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх, Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн О.Гэрэлт-од малчдын зөвлөгөөнд оролцсон нийт малчдад гарын бэлэг /Чингис хааны иш хөрөг, цаг тооны бичиг, 10кг гурил/ тараан өглөө.
Мөн аймгийн МЭГ-ын дарга С.Ариунтөгс, МУСҮТ-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Бархас, ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд мэдээлэл хийж, нийт малчдын зөвлөгөөнд оролцсон иргэдэд сумын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэд үзэсгэлэн худалдаа гаргаж ЕБСургууль, Цэцэрлэгийн тогооч нар хоолны амталгаа явууллаа.
Зөвлөгөөнөөр 2022 онд амжилт гаргасан малчдын шагналыг сумын ИТХ-ын дарга Ц.Нямдорж, Засаг дарга Ц.Сэлэнгэ, Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн О.Гэрэлт-од нар гардууллаа.
-"Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан"-аар:
Ивэн 1 дүгээр багийн малчин Д.Бүрэнчимэг
Бургалтай 2 дугаар багийн малчин Б.Чимэдрэгзэн
Бургалтай 2 дугаар багийн малчин Б.Урианхай
-Аймгийн ИТХ-ын "Хүндэт өргөмжлөл"-өөр:
"Бүрэн сүрэг" МЭҮН-ийн малын эмч Н.Шагж,
-Сумын "Соёлч хоттой өрх"-өөр:
Ивэн 1 дүгээр багийн малчин Ч.Батмөнх
Бургалтай 2 дугаар багийн малчин Ц.Даваадорж
-Сумын "Цөм сүрэгтэн өрх-өөр:
Ивэн 1 дүгээр багийн малчин С.Бүрэнжаргал
-Сумын "Сүү,сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тэргүүний өрх"-өөр:
Бургалтай 2 дугаар багийн малчин Ц.Нарангэрэл
-Сумын "Мал эмнэлгийн үйлчилгээнд манлайлагч өрх"-өөр:
Бургалтай 2 дугаар багийн малчин Д.Банзрагч
-Монголын залуучуудын холбооны "Тэргүүний малчин залуу" тэмдэгээр:
Цагаан-овоо 3 дугаар багийн залуу малчин Б.Лхагвасүрэн
Цагаан-овоо 3 дугаар багийн залуу малчин Т.Пүрэвсүрэн нар шагнагдлаа.
Мөн Малчдын зөвлөгөөнөөр малчдын дунд азын сугалаа явуулж азтангаар:
Цагаан-овоо 3 дугаар багийн малчин Х.Баатар,
Ивэн 1 дүгээр багийн малчин С .Цээлэй
Бургалтай 2 дугаар багийн малчин Х.Алтанбаяр нар азтан боллоо.