Цөөн үгээр

- тендэрийн урилга - худалдан авах ажиллагааны төлөвлөгөө - санал өргөдөл гомдолын тайлан

ӨНӨӨДӨР ЭЕШ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ХИЧЭЭЛЭЭР ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 11 сарын өмнө Үзсэн: 43

Монгол орон даяар нэгэн зэрэг өрнөж байгаа Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний ЕББД 1-р сургууль дээр 12 цагт Монгол хэл, бичгийн хичээлээр эхэллээ.

Сэлэнгэ аймийн хэмжээнд нийт 1407 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлэн өнөөдөр шалгалтаа өгч эхэллээ. Энэ тоог өмнөх жилтэй харьцуулахад бараг нэг дахин илүү тоо юм. Энэ жилийн ЭЕШ-ын онцлог хийгээд анхаарах зүйлийн талаар Боловсролын Үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Б.Батсүхээс тодрууллаа. тэрээр:”2016 оны ЭЕШ-ын гол онцлог нь өмнөх оныг бодвол харьцангуй өндөр тоотой шалгуулагч хамрагдаж байгаа. Улсын хэмжээнд нийтдээ 38 мянга, Сэлэнгэ аймгийн хэмжээнд 1407 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгэгдсэн байна. Энэ жилийн нэг онцлог нь монгол хэл, бичгийн шалгалтыг бүх шалгуулагчаас авна.

Гэхдээ энэ шалгалтын дүн шалгалтын босго оноонд тоологдохгүй. Гэвч хүүхэд тус бүр дээр тэмдэглэгдэнэ. Мөн шалгуулагчид шалгалтын хуудсан дээр харандаагаар будалт хийнэ. Үзгэн балаар будалт хийвэл шууд алдаанд тооцно. Яагаад гэвэл үзгэн балаар будалт хийсэн нөхцөл машин унших боломжгүй байгаа. Түүнчлэн энэ жил гадаад хэлний зарим хичээлүүдэд сонсох чадварын шалгалт авна. Энэ шалгалтыг энэ жилийн тухайд туршилтын байдлаар авч байгаа учраас шалгалтын оноонд нөлөөлөхгүй юм. Бусад зүйлийн хувьд шалгалт өмнөх жилүүдийнхээ маягаар явагдана. Хүүхдүүдэд анхааруулахад харандаагаар будалт хийнэ гэдгээ маш сайн анхаараарай. Мөн цагтаа ирээрэй” хэмээн ярилаа. Энэ жил шалгуулагчид нийтдээ 11 төрлийн хичээлээр ЭЕШ өгөх юм байна. Шалгалт 15, 16, 18, 19-ний өдрүүдэд үргэлжлэн явагдана.

Сүүлд нэмэгдсэн мэдээ