Цөөн үгээр

- ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА - 2019 оны Цэцэрлэгийн төсвийн гүйцэтгэл - 2019 оны ЕБС-н төсвийн гүйцэтгэл 4 сар

Засаг даргын Тамгын газар

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 51

Тамгын газрын үйл ажиллагааны эрхэм зорилго:

Сумын Засаг дарга ИТХ-ыг цаг үеэ олсон зөвлөгөө мэдээллээр мэргэшлийн өндөр түвшинд хангаж, үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг эрхэмлэн иргэдэд ойр захиргааг бий болгоход оршино. 

  Сумын ЗДТГ-ын ажлын төлөвлөгөө нь аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийн заалт бүрийг бүрэн хэрэгжүүлэх, сумын Засаг даргын аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлж санхүүжилт авах гэрээ, аймаг, сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, байгууллагын хэтийн төлөвлөгөө зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулагдаж төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хуулийн хүрээнд хүргэх, төрийн захиргааны ажилтнуудын хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан төлөвлөгдөн хэрэгжиж байна. ЗДТГ-ын бүтцэд 22 албан хаагч байгаагаас улс төрийн албан хаагч 3, төрийн захиргааны албан хаагч 10, төрийн үйлчилгээний 5, гэрээт ажилтан 5 албан хаагч байна. ЗДТГ-ын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнуудтай үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг шинэчилэн байгуулж биелэлтийг ханган ажиллаж байна.                    

  ЗДТГ-аас орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо сэдэвт “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжих төсөл арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулсаны зэрэгцээ сумын төвийн айл өрхүүдээр  орж . 2019  оны төлөвлөгөөнд тусгах санал авах ажлыг уламжлал болгон зохион байгууллаа. Сумын эдийн засэг нийгмийг 2018 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт..... хувьтай, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт .... хувьтай  хэрэгжсэн байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ