Цөөн үгээр

- 2018 оны төсөв батлах тухай - Зарлал / Тендэр / - Сэлэнгэ аймгийн Орхон бүсийн 6 сумдын ЗДТГ-ын төрийн албан хаагчдын дунд нөхөрсөн уулзалт тэмцээн

Эрүүл мэндийн төвийн танилцуулга

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 487

Баруунбүрэн сумын эмнэлгийн танилцуулга

Баруунбүрэн сумын эмнэлэг нь Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12-р сарын 10 ны 33-р тогтоолоор анх байгуулагдсан.Энэ үед Самбуугийн Дорж гуай  асрагч, сувилагчаар ажиллажбайсан.Одоо эрүүл мэндийн төв нь их эмч-3, бага эмч-5, сувилагч-5, лаборант, нягтлан,нярав, тогооч , жолооч, үйлчлэгч-2, эмийн санч зэрэг 20 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж, сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг хангаж, хөдөөгийн хүн амд нийгмийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай өндөр түвшинд хүртээмжтэй үзүүлэх чадвартай байгууллага болон өргөжсөн.

  • Эрүүл мэндийн төвийн даргаар Г.Бүдрагчаа
  • Их эмч Б.Уянга
  • Их эмч Г.Номин-Эрдэнэ
  • Эх баригч бага эмч Т.Мөнхтунгалаг
  • Бага эмч А.Сэлэнгэ,  Х.Бүжинлхам, Н.Цолмон, Л.Батгэрэл, О.Амаржаргал
  • Лаборант Б.Баасансүрэн
  • Ахлах сувилагч Л.Юра, сувилагч Л.Батлхагва, А.Бүрэнхишиг, С.Алтанзул,
  • Нягтлан А.Эрдэнэтуяа
  • Нярав Б.Баяр-Эрдэнэ
  • Тогооч С.Бямбасүрэн
  • Жолооч А.Ууганбаяр
  • Асрагч Б.Бадамханд, Т.Алтанцэцэг тус бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

 

Эрүүл мэндийн төв нь дуудлага, вакцин хийх ажилд УАЗ-469 машин, Хондо-мотоцикл, багийн бага эмч Ямаха-мотоциклоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Баруунбүрэн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа

Манай байгууллагын үйл ажиллагаа нь  амбулаторийн үзлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, эмнэлэгт болон больницод өвчтөн хэвтэн эмчлэх, шинжилгээнд  /ЦЕШ, ШЕШ, НIV, RPR, Цагаан хорхой, Сахар, Холестрин, Цусны бүлэг/ зэрэг шинжилгээнүүд хийгдэж байна. Жирэмсний хяналт,  0-2 настай хүүхдэд Витамын А,Д, ОНБТХ тараалт, дархлаажуулалтанд 2 сараас 2нас хүртлэх хүүхдүүдээ бүрэн хамруулж байна. Уламжлалт нөхөн сэргээх тусламж үйлчилгээг үзүүлж мөн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан ажиллаж байна. Мөн сар бүр төсөл хөтөлбөрүүдээрээ сургалт хийдэг. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хяналт тавьж чанарын баг, халдвар хяналтын баг, ёс зүйн баг, сувилахуйн баг, аж ахуйн баг гэсэн багууд хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна.  Эрүүл мэндийн төв нь 3113 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ