Цөөн үгээр

- тендэрийн урилга - худалдан авах ажиллагааны төлөвлөгөө - санал өргөдөл гомдолын тайлан

ЕБС-ийн танилцуулга

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 138

СЭЛЭНГЭ АЙМАГ БАРУУНБҮРЭН СУМЫН

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН

ТАНИЛЦУУЛГА

 

 

1924 оны хуучин улирлын өвлийн дунд сарын 10- нд 12 суралцагч, 1 сургагч багштайгаар, 2 гэр барин “Хошууны бага сургуулийн танхим” нэртэйгээр Шивээт уулын өвөрт анх байгуулагджээ. Анхны сургач багш нь Туваанжав, галч, тогооч, нярав нь Дуугүй Цэнд гэдэг хүн ажиллаж байжээ.

1924- 1940 он хүртэл 3 жилийн сургууль

 1940- 1956 он хүртэл 4 жилийн сургууль

1964 оноос  Сэлэнгэ аймагт анх удааЕрөнхий боловсрол политехникийн сургалттай 8 жилийн дунд сургууль болж өргөжин туршилтын журмаар хичээллэж байсан.

1991- 1992 оноос Баруунбүрэн сумын 10 дунд сургууль

1997- 2007 онд 11 жилийн сургууль

2008 оноос 12 жилийн сургууль болсон байна.

1929оны 4- р сарын 8- нд бичигдсэн бүртгэлээр Баруунбүрэн хан уулын хошууны бага сургуульд 25 хүүхэд суралцаж байжээ. Баруунбүрэнгийн бага сургуульд алтан номын А үсэг анх нүдэлж эрдмийн далайд хөвөх аяны гараагаа эхэлсэн эрдэмтэн мэргэд, нам төр , олон нийтийн байгууллагын удирдах ажилтан олноор төрж гарсан түүхтэй билээ.

 2014 онд Сэлэнгэ аймгийн ИТХ- ын шийдвэрээр тус сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Мягмарын нэрэмжит сургууль болгосон.

2015- 2016 оны хичээлийн жилд  50 багш, ажилтан, 515 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулсан байна.

2016- 2017 оны жилийн жилд 50 багш, ажилтан 531 суралцагчтайгаар сургалт, хүмүүжлийн ажлаа явуулж байна

Сургууль хамт олны авсан шагналууд :

1959 онд МЗО анхдугаар их наадмын “ Алтан “ медаль, диплом, БНМАУ- ын Гэгээрлийн яамны жуух бичиг

1960 онд Сэлэнгэ аймгийн Соёлын ордны Талархлын бичиг

1963 онд Сэлэнгэ аймгийн сургуулиудын шатар болон одон бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр

1965 онд хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргасан тул Гэгээрлийн яамны хүндэт үнэмлэх

1968 онд болсон аймгийн ЕБС, ТМС- үүдийн пионер сурагчдын 2- р дугаар спартикиадад нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн тул 1- р зэргийн диплом үнэ бүхий зүйлээр

1968 онд болсон аймгийн  ЕБС, ТМС- үүдийн пионер сурагчдын урлагийн үзлэгт 3- р байр эзэлсэн тул 3- р зэргийн диплом

1976 онд БНМАУ-ын төрийн яамд олон нийтийн төв байгууллагаас явуулсан соёлжилтын үзлэгт өндөр амжилт гаргасан тул диллом, мөнгөн шагналаар

1976 онд АБЯ, НАХЯ, Шүүх яам, МХЗЭ- ийн ТХ,ҮЭТЗ, Дээд шүүх, Улсын прокурорын газраас хамтран зарласан “ Гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй хамт олон” болох уралдааны болзлыг амжилттай биелүүлж 2- р байр эзэлсэн тул диплом үнэ бүхий зүйлээр

1986 онд сурагчийн жилийн ажилд өндөр амжилт гаргасан тул АБЯ- ны хүндэт дипломоор тус тус шагнагджээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ