Цөөн үгээр

- ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА - 2019 оны Цэцэрлэгийн төсвийн гүйцэтгэл - 2019 оны ЕБС-н төсвийн гүйцэтгэл 4 сар

Ерөнхий боловсролын сургууль

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 65

Ерөнхий боловсролын сургууль

            Манай сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд “Суралцагч нэг бүрийн сурлагын чанарыг ахиулах” зорилго дэвшүүлэн  20-н бүлгийн 510 суралцагч, 50 багш, ажилтантай мэргэжлийн багшаар 100% хангагдан сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна.

              Өнгөрсөн хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтыг  28 сурагч өгсөнөөс  23 суралцагч  их дээд сургуульд элсэн орсон.

  Тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжих ажлын хүрээнд                 “ЭКО-СУРГУУЛЬ”-ийн 3 шатны сургалтанд 5 багш ажилтан, сурагчдын төлөөлөл хамрагдан сургуулийн гадаад, дотоод орчны үнэлгээ, орон нутгийн төлөв байдлын үнэлгээг  багш суралцагчидтай хамтран үнэлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулав.Тус ажлын хүрээнд “Бүрэн- байгаль” төслийн хэрэгжүүлж, байгалийн ухааны  кабинетийг  тохижуулан, хичээл туршилтын талбай, ногооны хүлэмжийг шинээр байрлуулан сургалтын үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглаж, дотуур байр болон үдийн цайнд хамрагддаг сурагчдын хүнсний хэрэгцээнд зориулан төмс хүнсний ногоог багш ажилчдын хүчээр тарьж ургуулан хэрэглэж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ