Цөөн үгээр

- тендэрийн урилга - худалдан авах ажиллагааны төлөвлөгөө - санал өргөдөл гомдолын тайлан

Соёлын төв танилцуулга

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 78

Баруунбүрэн сумын Соёлын төвийн түүх

Баруунбүрэн сумын Соёлын 1929 оны 11-р сард суртал нэвтрүүлэх “ Улаан гэр “ нэртэйгээр байгуулагдахад эрхлэгчээр Дэмбэрэл, галчаар Цэвэг нар ажиллаж байжээ. “ Улаан гэр”-ийг үүсгэн байгуулахад зориулж аймгийн яам 576 төгрөг Сант сумын зарим иргэд 67 төгрөг 97 мөнгө Намын гишүүн Дэмбэрэл, Цэдэн эвлэлийн гишүүн Насан-Очир нар 1-3 төгрөг тусалж бүгд 689 төгрөг 96 мөнгөний бэлтэй болж гэр, тавилга эд хогшил авч гал голомтоо асаажээ. 1930 онд Клубын шинэ байр барихад 3-р багийн дарга Дагвын Самбуу, 1 азарга адуу, Цэцэндалайн гэргий Цэнд хаш хөөрөг хандивлаж байжээ. 1940-1950-иад онд сумын Клубын сайн дурын уран сайханчдыг зохион байгуулах ажилд сумын дарга байсан Тогтохын Жаваа, сургуулийн захирал байсан Дугарын Цэсмаа / Гавьяат багш/, нарын зэрэг хүмүүс идэвхийлэн гар бие оролцож байв. Тус Клубын сайн дурын уран сайханчид өөрсдийн хүч авьяасаар “Боролдой хүү”, “Хурц”, “Цэнд комиссар”, “Ардын зориг ” зэрэг дуулалт жүжгийг найруулан Осорын Лувсандамдин, Гунгаадаш нар тоглож байснаас гадна “Учиртай гурван толгой” дуурийг амжилттай тоглодог байжээ. 1980 оны 9-р сард Клубын шинэ барилга баригдаж эрхлэгч, номын санч, кино механикч, үйлчлэгч гэсэн 4 орон тоотойгоор ажиллаж байсан. Засгийн Газрын 1991 оны тогтоолоор орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжин Соёлын төв нэртэйгээр 2 орон тоотойгоор ажиллах болсон. 2007 оноос БСШУЯ-аас батлагдсан эрхлэгч, хөгжмийн багш, номын санч, орон нутаг сурталчлах танхимын ажилтан, бүжгийн багш, үйлчлэгч гэсэн 6 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах болсон.  Тус Соёлын төв нь жилдээ 80 гаруй олон нийтийн үйл ажиллагааг явуулж давхардсан тоогоор 800 гаруй ардын авьяастануудыг оролцуулж 10000 гаруй иргэд хөдөлмөрчдийг урлаг уран сайханы үйл ажиллгаанд хамруулдаг. Номын сан, ОНСТ, хөгжим бүжгийн дугуйлан зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулан ажиллаж байна. Манай ардын авьяастнууд хүүхэд багачууд бүс аймгийн чанартай уралдаан наадамд амжилттай оролцож байна. Үзэгчдийн танхим 310 хүний суудалтай.

Эрхлэгч:- З. Задгай 2008 оноос

ОНСТ-ийн ажилтан:- С. Бүрэнчимэг 2010 оноос

Номын санч:- Ц. Энхбаяр 2016 оноос

Үйлчлэгч:- Ч. Өлзийцэцэг 2015 оноос ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ