Цөөн үгээр

- тендэрийн урилга - худалдан авах ажиллагааны төлөвлөгөө - санал өргөдөл гомдолын тайлан

Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 103

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХӨТӨЛБӨР

 

Хөтөлбөрийн эрхэм зорилго :

Итгэл, сэтгэл,зүтгэлээрээ нэгдэж эх нутгаа хөгжүүлье.

 

Нэг. Эдийн засаг, орон нутгийн хөгжлийн бодлого

  1. Хөдөө аж ахуйн бодлого

Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж эрүүл аюулгүй хүнсний хангамжийг сайжруулна.

 

1.1.1.Орон нутгийн цаг уурын онцлогт тохирсон, стандартын шаардлага хангасан үрийн материалын хангамжийг нэмэгдүүлж, нэгжээс авах ургацын хэмжээг тогтворжуулна.

1.1.2.Тариалангийн талбай бүрийг чанарын Улсын хянан баталгаанд хамруулж, мэргэжлийн байгууллагын үнэлэлт, дүгнэлтийг үндэслэн хөрсний үржил шимийн доройтол, сөрөг нөлөөллүүдийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

1.1.3.Ургамал хамгаалалын арга хэмжээг төлөвшүүлж, бордооны хэрэглээ, үр өгөөжийг нэмэгдүүлж, тэг элдэншүүлэлтийн технологийг нийт эргэлтийн талбайн 85 % - д хүргэнэ.

1.1.4.Сум хөгжүүлэх  сан,ОНХС-ийн эх үүсвэрийг ашиглан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний / чацаргана / тариалалтыг нэмэгдүүлж гахай, тахиа,зөгийн аж ахуй, зоорь, хүлэмжийн аж ахуй эрхэлэхийг дэмжинэ.

1.1.5. Малын тэжээл хөтөлбөрийн хүрээнд газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй хамтран тэжээлийн үйлдвэр байгуулна.

1.1.6.Засгийн газрын мах, сүүний анхдугаар аян хөтөлбөрийг хэрэгжүүлж, сүүний хөргөлтийн нөөц савыг сумын төвд байршуулж дотоодынхоо сүүний хэрэгцээг хангах, зах зээлд нийлүүлэх арга хэмжээ авна.

1.1.7. Мал маллах хүсэлтэй залуу гэр бүлүүдийг дэмжиж малжуулах хөтөлбөр болон бусад эх үүсвэрээр малжуулах бодлого баримтална.

1.1.8.Малчдын малыг ченжийн гар дамжуулахгүй  борлуулах зорилгоор  Орхон аймгийн Мон-гема махны үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллахын зэрэгцээ Орхон аймгийн “Хүлэг” захад махны лангуу ажиллуулж махны борлуулалтыг нэмэгдүүлнэ.

1.1.9.Амарбаясгалант хийд хүртэлх 33,4 км авто замыг ашиглалтанд  бүрэн оруулж Амарбаясгалант хийдийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

1.1.10.Малчид, мал бүхий иргэдийн аливаа эрсдлээс сэргийлэх чадамжийг дээшлүүлж, сайн малчдын арга, туршлагыг сурталчлах түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна.

1.1.11.Малыг бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж, гарал үүслийн бүртгэлийн нэгдсэн системд бүртгэнэ.

1.1.12.Хадлангийн талбайг иргэд аж ахуй нэгжийн хэрэгцээ, тухайн жилийн хадлангийн ургацаас хамааруулан малын тоо толгойд тохируулан зохистой ашиглах, сэргээн сайжруулах хамгаалах ажлыг зохион байгуулж сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх хадлангийн талбайг шинээр тогтооно.

1.1.13.Бэлчээрийн даац ургамалжилтын төрөл зүйлийн бүтэц, төлөв байдлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож Дархан –Уул аймгийн ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч ажиллана.

1.1.14.Мал эмнэлгийн технологит үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад малчдын оролцоог нэмэгдүүлэх, төрийн хяналтыг чангатгах, малын эмч нарын мэдлэг, чадвар, хариуцлагыг сайжруулж, мал эмнэлгийн үржлийн нэгжүүдийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй болоход дэмжлэг үзүүлнэ.

1.1.15.Мал угаалгын ванн болон вакцин тарилгын хашааг, мал эмнэлгийн үржлийн нэгжүүдтэй хамтран баг бүрт шинээр барьж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж “Эрүүл малтай сум” болно.

1.1.16.Тариалангийн талбай, ногооны талбайг хашаажуулах ажлыг аж ахуй нэгж иргэдийн оролцоотойгоор зохион байгуулна.

1.1.17.Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүний нөөцийг бүрдүүлэх үүднээс механикжуулагчдыг бодлогоор дэмжиж сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулна.

1.2.Байгаль орчны бодлого, шинэчлэлийн хүрээнд:

Байгалийн унаган төрх, тэнцвэрт байдлыг хадгалж, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлж ойн хамтын эзэмшлийн нөхөрлөлүүдийн чадамжийг дээшлүүлнэ.

1.2.1.Ойн санг гэрээгээр эзэмшигч хамтын эзэмшлийн нөхөрлөлүүдийн чадамжийг дээшлүүлж, тэдний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч шалгуур үзүүлэлт хангахгүй байгаа нөхөрлөлийн эрхийг цуцлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг хэрэгжүүлнэ.

1.2.2.Ойн мэргэжлийн байгууллагуудын менежментийг боловсронгуй болгож тэдний үүрэг хариуцлагыг өндөржүүлж түүнд тавих Төрийн хяналтыг чангатгаж, тухайн жилд ойн сангаас бэлтгэх модны дээд хязгаарт багтаан мод бэлтгэлийн ажлыг холбогдох заавар, журмын дагуу гүйцэтгүүлэн батлагдсан хувь хэмжээтэй уялдуулан  ойн нөхөн сэргээлт, ойн сэргэн ургалтыг дэмжих ажлуудыг хийлгэнэ.

1.2.3.Ойг зүй ашиглах, мод бэлтгэл тээвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор түлшний мод бэлтгэх бригад ажиллуулж, түлшний мод борлуулах цэгийг  ашиглалтанд оруулан хөрш зэргэлдээх сумдууд болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдсэн зохион байгуулалттайгаар түлшний мод нийлүүлэх ажлыг зохион байгуулна.

1.2.4.Ус, хөрс, агаарын бохирдлын шинжилгээг жил бүр хийлгэж, хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах менежментийг боловсруулан хэрэгжүүлнэ.

1.2.5.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “ Ногоон байгууламж ”- н байршлийг тогтоож, эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэн, түүнийг арчлах, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж, айл өрх бүрийг хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж урамшууллын тогтолцоог бий болгоно.

1.2.6.Усны эхийг хашаажуулан хамгаалах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж уст цэгийн “ Эрүүл ахуйн ” болон “ Хамгаалалтын бүс ”- ийг тогтоож, бүсийн дэглэмийг мөрдүүлнэ.

1.2.7.Ан амьтныг хамгаалах, зүй зохистой ашиглах, “ Агнуурын бүс ” нутгийг эзэмшигч аж ахуйн нэгжийн “ Менежмент төлөвлөгөө ”- ний хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж “ Агнуурын бүс ” нутгийг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна.

1.2.8.Газар өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой мэдээллийн ил тод байдлыг хангаж, шинээр газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

1.2.9..Хөрсний элэгдэл эвдрэл, бэлчээрийн талхагдлын зэрэглэлийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, өгөгдсөн заавар зөвлөмжийн дагуу сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.

1.2.10.Ойн сангийн хортон шавьж, бэлчээр болон тариалангийн талбайд тархсан мэрэгчдийн тархалтын судалгааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн тэмцлийн ажлыг зохион байгуулна.

1.2.11. Сумын хүн амын ундны усны эх үүсвэр болох усан сан, ус түгээх цэгүүдийн нөөцийн савыг ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлнэ.

1.2.11.Сумын төвд мал бүхий айл өрхийг байлгах эсэх асуудлыг иргэдийн санал санаачлага, хүсэл сонирхолд тулгуурлан тэдний оролцоотойгоор шийдвэрлэнэ.

 

 

1.3. Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлого

Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн шинэ үйлдвэрлэлийг бий болгоно.

1.3.1.Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлэхийг хүссэн иргэд аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу иргэдийн эрэлт, хэрэгцээ орон нутгийн онцлогт тохирсон цаашид хэрэгжих боломжтой төслийг аймгийн “Сум бүрт нэг үйлдвэр-үйлчилгээ” хөтөлбөрт хамруулан шийдвэрлүүлнэ.

1.3.2 Оёдол, гутал засварын үйлчилгээ эрхлэх, талх нарийн боовны цех байгуулах иргэн аж ахуйн нэгжийг дэмжиж хамтран ажиллана.

1.3.3   Хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт борлуулалтанд тавих хяналтыг сайжруулж иргэдийн эрүүл баталгаат хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана. 

1.3.4.Худалдаа, үйлчилгээний салбарын үйлчилгээний чанар, боловсон хүчний чадавхийг сайржуулж, үйлчилгээний соёл, стандарт, эрх үүргийн тухай мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлнэ.

1.4.Хөрөнгө оруулалт дэд бүтцийн бодлого.

Иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл, ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлнэ,

1.4.1.Халаалтын төв шугамд засвар шинэчлэлт хийж, хуучин ариутгах байгууламж, бохирын системийг шинэчлэн засварлах ажлыг эхлүүлнэ.

1.4.2. Орон нутгийн нэвтрүүлэг явуулах телевизийн студитэй болж сумын иргэдийг байнгын мэдээллээр хангахад үйл ажиллагааг нь чиглүүлж ажиллана.

1.4.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, олон нийтийн оролцоог хангана.

1.4.4. “Манай гудамж-Миний гэр” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийнэ.

1.4.5.Шинээр хийгдсэн Өндөрхороолол, Гэсэр хорооллын 0,4 квт-ын агаарын шугам, дэд станцын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэнэ.

1.4.6.Сумын төв болон  хороолол хоорондын  замыг засварлаж, Жаргалант,Шувуутын гол дээр гүүр барина.

1.4.7.ОНХС-ийнхөрөнгөөрмалтайхороолол, цагаан-овооныгудамжны гэрэлтүүлгийн засварын ажлыг хийж гэрэлтүүлэгтэй болгоно.

1.4.8 Сумын төвийн гүний нөөц худгийг ашиглалтанд оруулна.

1.5. Төсөв санхүүгийн бодлого

Төсвийн төлөвлөлт, зарцуулалт, орон нутгийн хөгжлийн сан, хөрөнгө оруулалтыг оновчтой болгон, төсвийн сахилга бат, шилэн дансны хяналт, ил тод байдлыг эрхэмлэнэ.

1.5.1.Төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтын хяналтанд олон нийтийн оролцоог хангаж, хийгдэж байгаа ажил үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлнэ.

1.5.2.Татвар төлөгчдийн хүрээг өргөтгөх татвар хураалтыг сайжруулах замаар орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

1.5.3.Санхүүгийн хяналт, дотоод аудитын үйл ажиллагааг эрчимжүүлж “Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт”-ыг хэрэгжүүлэн, төсвийн сахилга батыг сахиулж, зөрчил дутагдалгүй ажиллана.

1.5.4.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төсвийн ил тод байдлыг хангана.

1.5.5.Статаистик мэдээ, мэдээллийн үнэн зөв бодит байдал, чанарыг дээшлүүлж, олон нийтэд нээлттэй хүртээмжтэй хүргэнэ.

1.5.6.Орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт, захиран зарцуулалтанд хяаналт тавьж, орон нутгийн өмчийн оноввчтой удирдлагыг хэрэгжүүлэнэ.

Хоёр.Хүн амын хөгжил-нийгмийн бодлого

2.1.Эрүүл мэндийн бодлого

Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийг чадавхижуулан, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг  сайжруулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ.

2.1.1.Эмч, эмнэлгийн ажилтны мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах бодлогыг хэрэгжүүлж, тэдгээрийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж үр дүнг тооцон ажиллана.

2.1.2.Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах, алслагдсан айл өрх, малчид, тариаланчдад эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг тогтмол үзүүлнэ.

2.1.3.Хүүхэд бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамруулна.

2.1.4.Амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах ажил үйлчилгээг сайжруулж шүд цоорох өвчлөлийг бууруулна.

2.1.5.Элэгний хатуурал, хорт хавдар, элэгний С вирусыг эрт оношлох урьдчилан сэргийлэх тандалт судалгааг тогтмол явуулж судалгааны баг ажиллуулна.

2.1.6.Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол хомсдол, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

2.1.7.Зоонозын халдварт өвчин, шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний байгалийн голомтын болон хүн амын дунд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээг хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

2.1.8.Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны ололттой хослуулан эмчилгээ, сувилгааны чанар үр өгөөжийг дээшлүүлнэ.

2.1.9.Зайлшгүй шаардлагатай эмийн хангамжийг сайжруулж хүн амд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг сайжруулна.

2.1.10.Эрүүл мэндийн төвийг шаардлагатай  багаж тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхчүүдийн амрах байрыг стандартын дагуу тохижуулна.

2.1.11.Тахилтын рашааныг түшиглэн сумын аж ахуй нэгжтэй хамтран ахмад настан,малчид,тариаланчдад зориулан амралт  сувилалын газар байгуулна.

2.1.12.Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлэгийн ажилтаныг дүрс оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг, амилуулах суурь тусламжийн урт болон богино хугацааны сургалтанд үе шаттайгаар хамруулна.

2.2.Боловсролын бодлого

Хүүхэд залуучуудыг сурч боловсрох, хөгжих, ажиллах, амьдрах, эрүүл аюулгүй ээлтэй орчныг бүрдүүлнэ.

2.2.1.Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж зуны улиралд хүн амын суурьшил ихтэй газруудад гэр цэцэрлэг ажиллуулна.

2.2.2.Боловсролын стандартад суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэн боловсролын чанар үр дүнг дээшлүүлнэ.

2.2.3.Сургууль,цэцэрлэгт эрүүл ахуй, ариун цэвэрийн норм стандартыг хангасан хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлнэ.

2.2.4.Сургуулийн дотуур байрны эрүүл ахуйн болон аюулгүйн нөхцлийг сайжруулж хүүхдэд зориулсан хүүхэд хөгжлийн өрөөтэй болгоно.

2.2.5.Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг сайжруулж албан бус боловсрол олгох сургалтыг тогтмолжуулна.

2.2.6.Үдийн цай болон дотуур байр, цэцэрлэгт хэрэглэгдэх хүнсий бүтээгдэхүүний чанарт тавих хяналтыг тогтмолжуулж “Эрүүл мэндийг дэмжигч” сургууль, цэцэрлэг болгоно.

2.2.7.Сургууль цэцэрлэгийг хүнсний ногооны хүлэмж, байгалийн ухааны хичээлийн туршилтын талбайтай болгож өөрсдийн хэрэгцээний төмс хүнсний ногооны тодорхой хувийг хангадаг болгоно.

2.2.8.Суманд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр суралцаж буй орон нутагтаа ажиллах хүсэлтэй оюутан сурагчдад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.

2.2.9.ОНХСангийн хөрөнгийн эх үүсвэр, аж ахуй нэгжийн оролцоотойгоор  сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, сургуулийн цонхыг шинэчлэн дулаан алдагдлыг бууруулна.

2.2.10.Хүүхдийг гэмт хэрэг хүчирхийллээс хамгаалах, гэмт хэрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор улирал бүр “Хүүхдийн төлөө хамтдаа” чуулганыг зохион байгуулна.

2.2.11.Сургуулийн сантехник, цэвэр бохир усны шугам, ариун цэврийн байгууламжийн засвар шинэчлэл, цэцэрлэг, сургуулийн барилгын их засвар, дотуур байрны засвар, шинээр өргөтгөл барих асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

2.3.Биеийн тамир спорт

Нийтийн биеийн тамир, үндэсний спортын хөгжлийг дэмжиж иргэдийг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх бодлогыг хөгжүүлнэ.

2.3.1.ЕБСургуулийн биеийн тамирын талбай болон тэшүүрийн талбайг шинээр  байгуулна.

2.3.2.Хүүхэд залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх гадна талбайд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттайгаар байрлуулж,Цагаан-Овоо, Өндөр хорооллын хүүхдийн тоглоомын талбайг өргөжүүлж шинэчлэнэ.

2.3.3.Сумын иргэдийг бүрэн хамарсан “Спорт-Урлаг”-ийн наадмыг жил бүр зохион байгуулна.

2.3.4.Спорт заалны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж спорт заалны төсвийг батлуулж, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангах бодлогыг хэрэгжүүлнэ.

2.3.5.Спорт заалны шалыг шинэчлэнэ.

2.4.Соёл урлагийн бодлого

Үндэсний өв соёлыг хөгжүүлэх, өвлөн уламжлах, сурталчлах ажлыг өргөжүүлж соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

2.4.1.Соёлын төвийг мэргэжлийн бүжиг, хөгжмийн багштай болгож боловсон хүчнийг чадавхижуулах, урамшуулах бодлого хэрэгжүүлнэ.

2.4.2.Орон нутгийг сурталчлах танхимын үзмэрийг нэмэгдүүлж соёлын үнэт зүйлс, биет болон биет бус өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалтыг сайжруулна.

2.4.3.Соёлын төвийн болон сургуулийн номын сангийн номын нөөцийг нэмэгдүүлж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулна.

2.4.4.Түүх соёлын дурсгалт газрууд, хөшөө, булш, хирэгсүүрийн хамгаалалтыг сайжруулж, хаягжуулах, хашаажуулах ажлыг эхлүүлнэ

2.4.5.Соёлын төвийн халаалтын шугамыг шинэчлэх ажлыг холбогдох газарт уламжилж шийдвэрлүүлнэ.

2.5.Гэр бүл , эмэгтэйчүүд , хүүхэд , залуучуудын бодлого

Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, төрөлх нутгаараа бахархах, түүх ёс заншил уламжлалт соёлоо дээплэх амьдралын арга ухаанд сургах замаар өрсөлдөх чадвартай хөдөлмөрч хүмүүнлэг ирэнийг төлөвшүүлнэ.

2.5.1.Хүүхдийн хүнд хөдөлмөр эрхлэх, осол гэмтлээс сэргийлэх талаар сургууль, цэцэрлэг, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлж бүртгэл, мэдээллийг сайжруулна.

2.5.2.Хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд баг сумаас тавих хяналтыг сайжруулж гэмт хэрэг хүчирхийлэл, болзошгүй эрсдлээс хамгаалж, эрхийн зөрчилгүй болно.

2.5.3.Хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Бид сэлэнгийн үр сад”, “Дунгийн эгшиг” урлаг, соёлын арга хэмжээнд идэвхитэй оролцуулна.

2.5.4.Хүүхдийн зуслан, хөдөлмөр амралтын зуслан ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэнийг дэмжинэ

2.5.5.Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах ажлыг сайжруулна.

2.6.Хөдөлмөр эрхлэлт, нйигмийн хамгааллын бодлого

Шинээр ажлын байр бий болгох, өрхийн аж ахуйг хөгжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

2.6.1.Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж шинээр ажлын байр бий болгоно.

2.6.2.Ахмад настнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулна

2.6.3 Тус сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн ажилтан ажилчдыг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх бодлого баримтална.

2.6.4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.

2.6.5.Харьцангуй бага орлоготой айл өрхүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоорайл өрх бүрээс 1-ээс доошгүй иргэнийг ажилтай болгоно

2.6.6.Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ажилгүй иргэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулна.

2.6.7.Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд олгодог эмийн хөнгөлөлтийн талаарх мэдээллийг хүргэх сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулж хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлнэ.

2.6.8.Ахуйн үйлчилгээ эрхлэх иргэдийг бодлогоор дэмжиж, халуун усыг тогтмол ажиллуулах нөхцлийг бүрдүүлнэ.

2.6.9. Автобусны буудлыг тохижуулж, гэрэлтүүлэг тавина.

Гурав.Ил тод, хариуцлагатай засаглалын бодлого

3.1.Төрийн удирдлагын бодлого

 

Нутгийн захиргааны байгууллагын ажил үйлчилгээг шинэ шатанд гаргаж төрийн үйлчилгээний ил тод байдлыг ханган, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

3.1.1.Төр, төсвийн байгууллагуудад “Соёлтой харилцаа-Шуурхай үйлчилгээ” хөдөлгөөн өрнүүлж иргэнээ дээдэлсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлнэ.

3.1.2.Иргэдийн санал хүсэлтийг боломжит арга хэрэгслүүдийг ашиглан тогтмол хүлээн авч цаг тухайд нь шийдвэрлэн хариу мэдээллэн.

3.1.3.Багуудын ажиллах орчин нөхцлийг сайжруулж, Ивэнгийн 1-р багийн төвийг тохижуулж, Бургалтайн-2-р багийг багийн төвтэй болгоно.

3.1.3.Сумын цахим хуудсыг шинэчлэн мэдээллийн баяжилтыг тогтмолжуулж иргэдийг мэдээ мэдээллээр шуурхай хангана.

3.1.4.Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа үйлчилгээний чанарыг сайжруулж үр ашиггүй зардлыг багасгаж дотоод аудитын үр нөлөөг сайжруулна.

3.1.5.Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, сэрэмжлүүлэх ажилд бүх нийтийн оролцоог хангаж гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлнэ.

3.1.6.Батлан хамгаалах хууль, тогтоомж, бодлого үйл ажиллагааг сурталчлан хэрэгжүүлж, цэргийн насны залуучуудын эрүүл мэнд боловсролын түвшинг дээшлүүлэн цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор ахлах ангийн сурагчдын дунд цэрэгжилт спортын “Дөл” тоглолтыг зохион байгуулна.

3.2.Хууль эрх зүй, хүний эрхийг хангах бодлого

Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хангах олон талт арга хэмжээг хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангаж гэмт хэргийн гаралтыг бууруулан иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлнэ.

3.2.1.Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангаж захиргааны байгууллагаас иргэдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

3.2.2.Хууль эрх зүйн актуудын болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд тавих гүйцэтгэлийн хяналтыг сайжруулна.

3.2.3.Авлига ашиг сонирхолын зөрчилгүй байгууллага хамт олон болох хөдөлгөөнийг өрнүүлнэ.

3.2.4.Хүний эрхийг хангах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулна.

3.2.5.Төрийн байгууллагуудын архивын цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

3.2.6..ОНХС-ийн хөрөнгөөр сумын төв,Хөшөөтийн даваа, Орхон голын гүүрийг камержуулжгэмт хэргийн гаралтыг бууруулна.

3.2.7.Малын хулгай, модны хулгай болон бусад гэмт хэрэг гарах нөхцөл шалтгааныг судлаж гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг татан оролцуулах,тэднээс  мэдээлэл худалдан авах ажлыг зохион байгуулж ажиллана.

3.2.8.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлага,үр дүнтэй оролцож буй иргэн,нөхөрлөл,аж ахуйн нэгжүүдийг урамшуулна.

3.2.9.Архидалттай тэмцэх аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, архидалтыг бууруулах, архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэргийн тоог бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн архины дэлгүүрийн тоог цөөрүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ