Цөөн үгээр

- тендэрийн урилга - худалдан авах ажиллагааны төлөвлөгөө - санал өргөдөл гомдолын тайлан

Сумын танилцуулга

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 504

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН СУМ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум нь хуучнаар Түшээт хан аймаг Ахай засгийн хошууны бүрэлдэхүүнд байж байгаад 1924 онд Баруунбүрэн хан уулын хошуу нэртэй байгуулагджээ. Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Ахай засгийн хошууны сумдаас гадна Их шавийн отгууд зэрэгцэн оршиж байсан байна. Тус хошуу нь хошууны дарга, албан татвар эрхэлсэн түшмэл, цэргийн хэлтэс эрхэлсэн бөгөөд шүүх таслах газрын байцаах түшмэл, нягтлан бодох бөгөөд жинхэнэ бичээч, сумын нярав, нарийн бичгийн дарга, сумын жинхэнэ бичээч, нярав бөгөөд гяндангийн дарга, галч, зарлага, хуяг гэсэн орон тоотойгоор ажил албаа явуулдаг байжээ. Сумын төвийг 1926 онд Улаан хүшууны дуганын газар байрлуулж суурьшсаар одоогийн оршин буй Цагаан овооны шинэ төвд 1980 онд шилжин ирсэн байна. 1954 оны 10 сард нутгийн иргэдийн санаачлагаар Өрнөлт нэгдэл байгуулан газар тариалан мал аж ахуй эрхэлж байжээ. 1976 оны 11-р сард Баруунбүрэн сумын “Өрнөлт” нэгдэлд Цагаантолгойн САА-н Бургалтайн тасаг нэгдэж 1976 оны 12-р сарын 26-нд БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Бургалтайн САА байгуулагджээ. Тус сум нь одоогоор засаг захиргааны Ивэнгийн 1-р баг, Бургалтайн 2-р баг, Цагаан овооны 3-р багт хуваагдаж байна.

Газарзүйн байршил

Тус сум нь газарзүйн байрлалын хувьд Сэлэнгэ аймгийн баруун урд захад баруун болон баруун хойд талаараа Орхон аймгийн Жаргалант сум, Булган аймгийн хангал сум, хойд талаар Булган аймгийн Сэлэнгэ сум, зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум, зүүн зүүн урд талаараа Сэлэнгэ аймгийн Хушаат, Орхон, Сант, урд хэсгээрээ Орхонтуул Булган аймгийн Орхон сумтай тус тус хил залгадаг. 

  • Улаанбаатар хотоос 310 км
  • Аймгийн төвөөс 220 км
  • Эрдэнэт хотоос 65 км
  • Дархан хотоос 110 км зайд байрладаг

Байгаль, газарзүйн онцлог

Тус сум нь физик газарзүйн хувьд Хангай Хэнтийн уулархаг их мужийн Орхон Сэлэнгийн сав газар дундаж өндөр уулсын бүсэд далайн төвшнөөс дээш 900 – 1900 метрт өргөгдсөн ноён оргил нь орон нутгаас хамгааллалтад авсан Бүрэнгийн нурууны Бүрэнгийн овоо 1986 метр. Гадаргийн дундаж өндөр 1000 метр. Газар хөдлөлтийн эрчим 4.5- ms-5.5.  Тус сум нь Сэлэнгэ мөрөн урдуураа Орхон голын үржил шим бүхий сав газар хар хүрэн хөрстэй, уулын ар модтой бэсрэг уулс бүхий ойт хээр хосолсон буюу газар тариалан мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой газар юм.

Цаг уурын нөхцөл

Байнгийн цаг уурын ажиглалтын 1 станцтай. Газарзүйн байрлалын хувьд хойд мөсөн далайн хүйтэн сэрүүн уур амьсгал нөлөөлөх боловч Бүрэнгийн нурууны өвөрт оршдог нь байгалийн бариаллаг саад болж өвөлд нөмрөлдөг Уур амьсгалийн хувьд чийглэг хүйтэн мужид багтдаг.

  • Нар гийгүүлэх хугацаа жилд /цагаар/ 2700
  • Нарны нийлбэр цацрагийн жилийн дундаж 1200-1300 квт ц/м2
  • 1 дүгээр сарын дундаж температур -21.8 0 с
  • 7 дугаар сарын дундаж температур 20.3 0 с
  • Жилд унах хур тунадас дунджаар 227мм
  • Цасан бүрхүүлтэй өдрийн тоо 135
  • Бороотой өдрийн тоо 35
  • Жилийн дундаж салхины хурд 2.4 м.с
  • Жилийн дундаж агаарын даралт 900 гпа

Газар нутаг

Сумын нийт нутаг дэвсгэр 281454 га бөгөөд үүнд:

  • Хөдөө аж ахуйн газар          182819.63
  • Ойн сан бүхий газар                   96000
  • Усан сан бүхий газар                      334
  • Улсын тусгай хэрэгцээний газар   2.48
  • Хот тосгон бусад суурин газар     1129.15
  • Зам шугам сүлжээний газар    1168.74

Эдийн засаг

Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого нь 442,320,5 сая төгрөг ОНХСан 136,134,7 бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1,171,081,0 сая төгрөг,, сумын өөрийн орлого 7,256,1   сая төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь  1,693,188,9  сая төгрөг байна. Нийт зардлын  61.3  хувь нь цалин,   6.7   хувь нь нийгмийн даатгалын шимтгэл,    14.5    хувийг урсгал шилжүүлэг,   17.5   хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Тус сумын хэмжээнд төсөвт 6, аж ахуйн нэгж 41, салбар 14, шашны 1, төрийн бус 1, сан 1, нийт 64 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

2014 онд улсын төсөвт 24,8 сая төгрөг төвлөрүүлэхээс 62,7 сая төгрөг төвлөрүүлж 252,5 % аар, аймгийн төсөвт 161,2 сая төгрөг төвлөрүүлэхээс 148,0 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 91,8 % аар, сумын төсөвт 54,9 сая төгрөг төвлөрүүлэхээс 87,1 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 158,6 % аар туус тус биелүүлсэн байна.

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

Сумын хэмжээнд 158673 толгой малтайгаас 45 тэмээ, 8461 адуу, 15242 үхэр, 81093 хонь, 53832 ямаа байна.

Газар тариалан

Тус сум нь газар тариалангийн 22207 га талбайтайгаас өнгөрсөн онд 12656 га талбайд тариалахаар төлөвлөснөөс 21 аж ахуйн нэгж  14 иргэн 12656 га талбайд тариалсан ба 11689 га талбайд уринш, 967га гуурсанд тариалалт хийсэн байна.нийт тариалсан талбайг тарималын төрлөөр авч үзвэл улаан буудай 11325 га, овъёос 8 га, арвай 10 га, рапс 1150 га, төмс 95 га, хүнсний ногоо 45 га, гурвалжин будаа 163 га тариалсан байна.

Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр

Сумын газар нутаг дээгүүр Дархан Эрдэнэтийг холбосон улсын чанартай хатуу хучилттай хар зам 46 км дайран өнгөрдөг. Сумын төв багуудтай шороон замаар холбогддог ба нийт замын эзлэх талбай 745 га. Төмөр зам 61.2 га талбайг, онцгой байдлын үед нисдэг тэрэг буух газар 1 га эзэлдэг.

Цахилгаан хангамж

Сум нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх станц төхк ийн  эрчим хүчний шугаманд холбогдсон байнгийн цахилгаан хангамжтай сум юм. Сумын төвд 1978 онд баригдсан 35/10квт ийн дэд станц 2 ширхэг, 10/0.4 квт ийн тп 5 ширхэг байна.

Ус хангамж

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 600 м3 багтаамжтай усан сан 1 ширхэг, ундны ус түгээх 3 худагтай. Төвлөрсөн ус хангамжын системд 3 албан байгууллага 1 дотуур байр холбогдоод байна. Хөдөө багуудад богино яндант худаг 14, энгийн уурхайн худаг 17, гүний худаг 16   худгуудаас малчин иргэд ундаалж байна. Тус сум нь гүний усны түр зуурын элбэг тэжээлтэй гидрогеологийн Сэлэнгийн дэд мужид хамаардаг улиралын цэвдэгтэй газар юм.

Усан сан

Төв усан сантай 250 м3 350м3 эзэлхүүнтэй 2 нөөцийн савтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

Ариутгах татуурга

Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламжтай. Одоогоор сургууль эмнэлэг цэцэрлэг дотуур байранд бохирын цооногыг ашиглаж байна. Төвлөрсөн ариутгах татуурга байхгүй байна.

Дулаан хангамж

Сумын төвд төвлөрсөн 1 уурын зуух 2001 онд суурилагдсан халаах талбайн хүчин чадал 4800 м2 , усны эргэлтийн хэмжээ 18000 кг/h , 4000 кг жинтэй 2 зуухтай уурын зуух нь ерөнхий боловсролын сургууль, соёлын төв, цэцэрлэг, здтг, холбоо, дотуур байр, хүн эмнэлэг, хаан банк зэрэг аж ахуйн нэгж албан байгууллагыг дулаанаар хангаж байна. Мөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа nik, мт зэрэг штс үүд үйл ажиллагаандаа цахилгаан тень ашиглаж байна.

Нийгэм

Хүн ам

Нийт 3113 хүн амтай 888 өрх байгаагаас өрхийн тэргүүн нь эмэгтэй 64, эрэгтэй 16  өрх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 23, иргэн 105, бүтэн өнчих хүүхэд 6, хагас өнчин хүүхэд 36, Цагаан овооны 3-р багт 1425 хүн ам, 412 өрх, Бургалтайн 2-р багт 922 хүн ам, 267 өрх, Ивэнгийн 1-р баг 766 хүн ам, 209 өрх амьдарч байна.

Орон сууцны хангамж

Засгийн газраас хэрэгжүүлж буй 100.000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 2008 онд сумын төвд 4 айлын орон сууц баригдсанаас бусад нь амины байшин гэр сууцууд юм. Сумын төв шинэ төвд нүүж ирэх үед баригдсан 12 айлын 6 орон сууц ашиглалтын шаардлага хангахаа байж өмч хувьчлалаар авсан иргэн аж ахуйн нэгжүүд нь худалдан борлуулж, буулган тараасан. Суманд сүүлийн жилүүдэд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж

1

Сургууль

Хүүхэд

495

2

Сургуулийн дотуур байр

Хүүхэд

70

3

Цэцэрлэг

Хүүхэд

142

4

Эмнэлэг

Ор

11

5

Спорт заал

Тоо

6

Биеийн тамирын талбай

М2

 

7

Соёлын төв

Суудал

310

8

Банк

Тоо

9

үйлчилгээний төв

өрөө

5

10

Халуун ус

Шүршүүр

6

 

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 495 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 19 иргэн суралцаж байна. Сургуулийн насны хүүхдийн хамран сургалт 100% хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 % байна.

Сургуулийн өмнөх боловсрол олгох төрийн өмчит 25-р цэцэрлэгийн үндсэн сургалтанд 142 хүүхэд хамрагдаж байна.

Сургууль

  • Баруунбүрэн сумын Ерөнхий боловсролын  12  жилийн сургууль
  • Цагаан овооны 3-р баг сумын төвд байршилтай
  • 340 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор  495 хүүхэд суралцаж байна.
  • 49 багш, ажиллагсадтай
  • 1980 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, 2 давхар барилгатай.

Цэцэрлэг

  • 25-р цэцэрлэг
  • Цагаан овооны 3-р баг сумын төвд байршилтай
  • 140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 6 бүлэг 161 хүүхэд хүмүүжиж байна.
  • 24 багш ажиллагсадтай.
  • 1980 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй зориулалтын барилга, инженерийн төвлөрсөн хангамжтай
  • Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах ашиглалтын шаардлага хангахгүй байгаа, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул их засвар хийх шаардлагатай байна.

Эрүүл мэнд

Тус суманд улсын төсвийн 11 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 4 бага эмч, 4 сувилагч, 1 лаборант, 5 туслах ажилчинтайгаар үил ажиллагаа явуулж байна.

2015 онд 90 эх амаржсан, 273 эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, урьдчилан сэргийлэх үзлэг 974 байна.

Эмнэлэг

  • Эрүүл мэндийн төв
  • Цагаан овооны 3-р баг сумын төвд байршильтай
  • 11 ортой
  • 2 их эмч 11 мэргэжилтэн, 5 туслах ажилтантай
  • 1980 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилгатай, инженерийн бие даасан хангамжтай.

Соёл, спорт

1981 онд ашиглалтанд орсон 310 суудалтай, бүжгийн танхим, орон нутаг судлах тэнхим, бэлтгэлийн өрөө зэрэг өрөө тасалгаатай. Ард иргэдийг мэдээллээр хангах зорилготой уншлагын танхим 4395 номын фондтой номын сан ажиллаж байна. Соёлын төв нь 2015 онд 82 үйл ажиллагаа явуулж давхардсан тоогоор 2000 гаруй хүнд үйлчилж, 840 гаруй ардын авяастангуудыг хамруулан ажилсан байна.

Ерөнхий боловсролын ганц спорт зааланд  спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын төсвийн хөрөнгөөр спорт цогцолборын барилгын ажил эхлээд байна.

Тус суманд үйлчилгээний 1 төв, хүнсний зах 1, жижиглэнгийн 9 дэлгүүр,  нийтийн хоолны 2 цэг, оёдлын 1 цэг, үйл ажиллагаа эрхэлж байна.

Соёлын төв

  • Соёлын төв
  • Цагаан овооны 3-р баг сумын төвд байрлалтай
  • 310 хүний суудалтай
  • 4  ажилчинтай
  • 1981 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилгатай боловч үндсэн халаалтын шугамууд муудсан солих шаардлагатай

Шашин, сүм хийд

Сумын хэмжээнд 1727-1887 оныг хүртэл 160 жил барьж байгуулсан Амарбаясгалант хийд байнгын үйл ажиллагаа явуулдаг. 18 зууны эхэн үед байгуулагдаж, иж бүрэн цогцолбор байдлаар хадгалагдаж үлдсэн уран барилгын чуулбар юм. Амарбаясгалант хийд нь 6 аймаг, Жүд, Мамба, Цанид, Манал, Аюуш, Майдар зэрэг гурван их дацан, найман бага дацантай, 2500 ламтай, хурлын үед 5000 лам хурдаг Монголын гурван том хийдийн нэг байжээ.1944 онд улсын тусгай хамгаалалтад авсан Амарбаясгалант хийд бол сүм хийд байгаль орчинтой зохицуулж уул, ус, ургамал, ой хосолсон үзэсгэлэнт газар сонгон бүтээдэг Монгол уламжлалаар барисан бөгөөд, анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарт зориулагдан ариун дагшин шүтээн Монголын түүх, соёлын хосгүй нандин дурсгалын нэг юм. Монгол улсын засгийн газрын 2011 оны 4дүгээр сарын 6 өдрийн 101 дугаар тогтоолоор Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг 53782 га газраар тогтоосон. Одоогоор Амарбаясгалант хийд нь 60 гаруй лам хуврагатай үйл ажиллагаа явуулж байна.

Ажиллах хүч

Тус сум нь 3113 хүн амтайгаас хөдөлмөрийн насны 1836 үүнээс 856 эмэгтэй, 980 эрэгтэй байна. Нийт ажил эрхэлж байгаа 1284 байна. Үүнээс:

 

 

 

 

 

Бүгд

Хувиараа хөдөлмөр эрхлэгч

ХК

ХХК

Төрийн өмчит үйлдвэрийн газар

Төр төсөвт байгууллага

Төрийн бус байгууллага

Ажиллагчид

1284

1006

8

109

1

143

17

Мал АА

868

863

 

5

 

 

 

Газар тариалан

145

65

 

80

 

 

 

ШТС, уурын зуух

18

 

 

18

 

 

 

Худалдаа

35

35

 

 

 

 

 

Зоогийн газар

7

7

 

 

 

 

 

Тээвэр, холбоо

7

 

 

6

1

 

 

Банк

8

 

8

 

 

 

 

ЗДТГ

48

 

 

 

 

48

 

Сургууль

73

 

 

 

 

73

 

Эмнэлэг

18

 

 

 

 

18

 

Нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйл ажиллагаа

21

 

 

 

 

4

17

Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн аж ахуй

36

36

 

 

 

 

 

 

Хот байгуулалт, газрын харилцаа

Баруунбүрэн сумын төв нь Засаг захиргаа, худалдаа үйлчилгээний төв болсон суурин юм. Хот тосгон, бусад суурины газар нийт нутаг дэвсгэрийн 0.40 хувь буюу 1138.98 га талбайг эзэлж байна. Хот тосгон, бусад суурины газарт барилга, байгууламжийн дэвсгэр газар 67.62га буюу 5.3 хувийг, нийтийн эдэлбэр газар 979.20 га буюу 87.5 хувийг, гэр хорооллын газар 82.33  га буюу 7.2 хувийг тус тус эзэлж байна. Үйлдвэрлэл, уурхайн газар байхгүй болно.

Барилга

Сүүлийн жилүүдэд тус суманд орон нутгийн хөрөнгө оруулалтаар эмийн сан, оёдлын цех 14 сая, цагдаагын кабон 50 сая, ахмадын байр 20 сая, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үйлчилгээний төв 130 сая баригдаад байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт цогцолбор 750 сая, баригдаж эхлээд байна.

Засаг даргын тамгын газрын барилга

  • ЗДТГ –ын барилаг
  • Цагаан овооны 3-р баг сумын төвд байршилтай
  • 35 ажиллагсадтай
  • 1989 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, дориулалтын барилга. Төвлөрсөн дулааны системд холбогдсон, барилгын сан техникийн шугамууд хуучирсан өвөлдөө их хүйтэн, хагарч цоорох нь ихэссэн тул дулааны шугамыг бүрэн шинэчлэх шаардлагатай. 

Сумын хөгжлийн зорилт

Баруунбүрэн сум бол байгаль, цаг уур, биологийн нөөц, хөрс шорооны таатай нөхцөл бүрдсэн, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжих уламжлал, давуу боломж ихтэй, хосгүй өв дурсгал нь хадгалагдаж үлдсэн зэрэг байгалиас заяасан хөгжлийн олон давуу тал бүхий боловч ийм өвөрмөц онцлогтоо тохирсон, давуу талаа ашигласан хөгжлийн зохистой бүтэц бүхий эдийн засагтай болж чадаагүйд дүгнэлт хийж  4 жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөрөөр бус дунд, урт хугацааны хөгжлийн төлөв байдлаа тооцож Баруунбүрэн сумын эдийн засаг, нийгмийг 2008-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөг  боловсруулсан.

Мастер төлөвлөгөө нь бүтцийн хувьд:

  • Сумын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал
  • Сумын хөгжлийн стратегийн чиглэл, зорилтууд
  • Зах зээлийн шинжилгээ
  • Сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн 2008-2020 оны прогноз, тооцоо
  • Төсөв, санхүү эдийн засгийн шинжилгээ
  • Тэргүүлэх чиглэлийн хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төслүүд
  • Хүний нөөц, нийгмийн хамгааллын төлөвлөлт
  • Мастер төлөвлөгөөний санхүүжилт, үр дүн, хяналт шинжилгээ, үнэлгээ гэсэн өөр хоорондоо нягт уялдаа бүхий удиртгал, 8 бүлэг, 44 зүйл бүхий цогц ажлаас бүрдэж байгаа юм.

Сумын бизнес орчны судалгааны тойм, хийсэн дүгнэлтийг үндэс болгон Баруунбүрэн сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн агуулга, чиглэл, зорилтуудыг дараах байдлаар тодорхойлов. үүнд:

  • Стратегийн алсын хараа, зорилго
  • Стратегийн зорилго, зорилт, хөтөлбөр, төсөл
  • Сумын эдийн засгийн хөгжлийн стратегийн хэрэгжилтийн матриц
  • Төслийн хураангуй тодорхойлолт

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ