Цөөн үгээр

- тендэрийн урилга - худалдан авах ажиллагааны төлөвлөгөө - санал өргөдөл гомдолын тайлан

Орон нутгийн хөгжлийн сан

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 67

Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын ОНХсангаархийгдсэн ажлын тайлан

2016 онд Орон нутгийн хөгжлийн санд 234552.1 мянган төгрөг батлагдсан, гүйцэтгэл  234552.1 мянган төгрөгийн санхүүжилт ирсэн. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн  2016 оны 12 дугаар сарын 21-ны  өдрийн хурлын тогтоолоор  Орон нутгийн хөгжлийн сангаар 2016 онд 9 ажил хийхээр тогтоосон. Үүнд:  

1 Бэлчээрт 2 худаг гаргах :

Төсөвт өртөг: 28 500 000

-Гэрээний дүн: 28 500 000

Инженерийн хийцтэй гүн өрөмийн худгийн  ажлыг Орхон аймгийн Хөвсгөлийн ундрага ХХК гүйцэтгэж дуусган хүлээн аван ойролцоо айл өрхүүдэд нь хүлээлгэн өгөн ашиглалтанд оруулаад байна. Санхүүжилтыг бүрэн олгож дуусгасан.

2 Сумын төвд фермийн хороолол руу цэвэр усны шугам татах:

Төсөвт өртөг: 23 515 584

-Гэрээний дүн: 23 515 584

200м, 80мм турбагаар цэвэр усны шугам татаж, 4*4 харьцаатай худаг барих ажлыг Орхон аймгийн Ди Ти И Эс Строй ХХК гүйцэтгэж дуусганхүлээнавчашиглалтандоруулаадбайна. Санхүүжилтыгбүрэнолгосон.

3 Дотуур байрны дээврийн засвар, цахилгааны засвар 

Төсөвт өртөг: 18 692 128

-Гэрээний дүн: 18 692 128

Ерөнхий боловсролын сургуулийн 216м2  70 хүүхдийн багтаамжтай дотуур байрны дээврийн засвар, цахилгааны засварын ажлыг Орхон аймгийн Тэнгэр хишиг ХХК нь гүйцэтгэж дуусган хүлээн авч ашиглалтанд бүрэн оруулсан. Санхүүжилтыг бүрэн олгосон.

№4 Ферм, усжуулахын хороололд трансформатор барьж шугам татах

Төсөвт өртөг: 38 822 399

-Гэрээний дүн: 38 822 399

-60кв-н трансформатор барьж 1000м 0,4квт-н шугам татах ажлыг Дархан-Уул аймгийн Эрчит цэнэг ХХК гүйцэтгэн дуусган хүлээлгэн өгсөн боловч баримт бичгийн дутуугаас болож санхүүжилтыг 5033,5 мянган төгрөгийг дутуу олгосон

№5 Сумын төâийн гэр хороололыг цэвэр устай болгох:

Төсөвт өртөг: 103 037 013

-Гэрээний дүн:103 037 013 төгрөг

Сумын төвийн төв усан сангаас 5н гудамжинд цэвэр усны төв шугам татах ажлыг Улаанбаатар хотын Боршоон-Ундраа ХХК гүйцэтгэж дуусган хүлээн авч ашиглалтанд бүрэн оруулсан. Санхүүжилтыг бүрэн олгосон.

№6 нохой муур устгах

Төсөвт өртөг: 2 000 000

-Гэрээний дүн: 2 000 000

Олон нийтийн оролцоогоор Бүрэн, Ажилсаг бүлэгүүдтэй шууд гэрээ байгуулан  хаврын, намар, өвлийн нохой муурыг устгуулж ариутгалыг бүрэн хийлгэсэн. Санхүүжилт бүрэн олгосон  олгосон.

№7 Ахмадын байрны халаалт

Төсөвт өртөг: 5 000 000

-Гэрээний дүн: 5 000 000

90,8м2 ахмын байрыг халаах тосон халаалт тавих ажлыг Дархан-Уул аймгийн Талст өргөө ХХК гүйцэтгэж 100% дууссан. Санхүүжилтыг бүрэн олгосон.

№8 Багийн эмчийг гэртэй болгох, Ивэнгийн 1-р багийн эмчид мотоцикол авах

Төсөвт өртөг: 5 000 000

-Гэрээний дүн: 5 000 000

Таван ханатай иж бүрэн 2 гэрийг Улаанбаатар хоты иргэн Б.Энхбаяраас шууд худалдан авсан мөн Улаанбаатар хотын Нарны буман гэрэл ХХК-тай шууд гэрээ байгуулан dayun маркын мотоцикл худалдан авсан.Санхүүжилтыг бүрэн олгосон.

№9 Худалдааны асар

Төсөвт өртөг: 4 665 000

Гэрээний дүн: 4 665 000

Шовгор оройтой 4*4 харьцаатай 3ш худалдааны асар хийх ажлыг Луут асар ХХК гүйцэтгэн 100% дуусч хүлээлгэн өгсөн. Санхүүжилтыг бүрэн олгосон.

Зураг төсвиийн үнэ: 5 320 000 төгрөгний санхүүжилт олгосон.

Сэлэнгэ аймаг Баруунбүрэн суманд аймгаас эрх шилжүүлэнхийгдсэн ажлын тайлан

№1 Бүрэнхан цогцолбор

Төсөвт өртөг: 80 000 000

Гэрээний дүн: 79 600 000

Бүрэнхан цогцолборын ажлыг Дархан-Уул аймгийн Талст өргөө ХХК гүйцэтгэн 100% дуусч хүлээлгэн өгч бүрэн ашиглалтанд оруулсан. Санхүүжилтыг бүрэн олгосон.

№2 Амарбаясгалант хийд дэх байрнуудад халаалт тавих

Төсөвт өртөг: 35 000 000

Гэрээний дүн: 34 800 000

ЗДТГ-н дансанд бүртгэлтэй Амарбаясгалант хийд дэх 8*8, 8*10н харьцаатай 2 байшинд алсын удирдлагатай халаалтын ажлыг Улаанбаатар хотын Алтайн үндэс констракшн ХХК гүйцэтгэн 100% дуусч хүлээлгэн өгсөн. Санхүүжилтыг бүрэн олгосон.

 

Тайлан бичсэн:Төрийн сангийн мэргэжилтэн       О.Оюун-Эрдэнэ

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ