Сумын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 664 малтай өрх тоологдож үүнээс малчин өрх 534, мал бүхий өрх 127, тавиул малтай өрх 3 мөн аж ахуйн нэгж 6 тоологдсон байна. Нийт 201071 толгой мал буюу тэмээ 33, адуу 12660, үхэр 21148, хонь 104670, ямаа 62560 толгой мал тоологдож өмнөх онтой харьцуулахад тэмээ 3, адуу 1033, үхэр 1315, хонь 900 толгойгоор өсөж ямаа 2269 толгойгоор буурсан байна.
Өнгөрсөн онд хүнсний улаан буудай нийлүүлсэн урамшуулалд хамрагдах аж ахуй нэгж, иргэдийн хүсэлтийг газар тариалангийн нэгдсэн системд бүртгэн ажиллалаа.
Сумын 2023 оны тариалалтын төлөвлөгөө болон шаардагдах үр, нөөцөлсөн үр, дутагдах үрийн судалгааг гаргаж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүллээ. Сумын хэмжээнд 11270 га талбайд улаан буудай тариалах төлөвлөгөөтэй байгаагаас нөөцөлсөн улаан буудайн үр 1331 тонн, дутагдсан үр 1011 тонн, илүү нөөцөлсөн 396 тонн байна.
Тус сумаас шалгарсан 2022 оны аваргуудын материалыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлэн ажиллалаа. Үүнд: “Улсын Аварга малчин”-аар Бургалтай 2 дугаар багийн малчин М.Элдэв-очир, “Аймгийн Аварга малчин”-аар Бургалтай 2 дугаар багийн малчин Б.Лувсанхүү, “Аймгийн Аварга фермер”-ээр Бургалтай 2 дугаар багийн малчин С.Батхуяг, “Алтан хурганы эзэн”-ээр Ивэнгийн 1 дүгээр багийн малчин Ц.Буянт, “Алтан унаганы эзэн”-ээр Ивэнгийн 1 дүгээр багийн малчин Б.Гансүх, “Аймгийн аврага тариаланч хамт олон”-оор “Бүрэн-эрдэнэ монос” ХХК.
Сумын Мал эмнэлгийн тасгаас “Паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх эрүүлжүүлэх ариутгал халдваргүйжүүлэлт”-ийн төлөвлөгөөг боловсруулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулж ажиллалаа.
2023 оны 01 дүгээр сарын байдлаар цахим бүртгэлийн нэгдсэн системд хүнсэнд адуу-8 толгой, үхэр-13 толгой, хонь-269 толгой, ямаа-156 толгой нийт-446 толгой, адууны мах-4730кг, үхрийн мах-3294кг, хонины мах-3408кг ямааны мах-9371кг нийт- 20803 кг мах, толгой-731 ширхэг, ямааны арьс-160 ширхэг, үхрийн шир-310 ширхэг тус тус бичигдсэн.
Сэлэнгэ аймгийн Орхоны бүсийн сумдууд болох Баруунбүрэн, Сайхан, Орхон, Орхонтуул, Хушаат, Сант, Номгон тосгодын 2022 оны нийт мод бэлтгэх эрхийн бичиг, болон гарал үүсийн гэрчилгээний гүйцэтгэлийн тайланг гаргаж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлэн ажиллалаа.
Тус сумын Ивэн 1 дүгээр багийн Байгаль хамгаалагч Ц.Даваахүүтэй хамтарч Орхоны бүсийн сум дундын ойн ангиас Баруунбүрэн сумын 3 дугаар багт байрлах мод, модон материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэн С.Балжиннямын бэлтгэсэн хуш модны хэмжээнд хяналт тавьж ажилласан.
Орхоны бүсийн сум дундын Ойн ангийн дарга Ү.Баян-эрдэнэ нь Орхон сумын нутагт хууль бусаар бургас бэлдсэн иргэний мэдээллээр Баруунбүрэн сумын цагдаа н.Пүрэвбаатартай хамтарч хяналт шалгалт хийж, тус сумын бургасжуулах талбайтай танилцан ажилласан.
Сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч М.Марина 2023 оны 01 дүгээр сарын 16-аас 7 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын “Шастины Улсын III дугаар төв эмнэлэг”-т яаралтай тусламж, сэргээн засах, дотор тасгуудад туршлага судалж ажиллалаа.
2023 оны 01 дүгээр сард нийт 22 иргэнд тоон гарын үсэг олгон ажиллалаа.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн операторын горимоор үйлчилгээг нийт 1 дүгээр сард 37 иргэнд үзүүлж ажиллалаа.
Сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Цэргийн бүртгэл зохион байгуулах тухай” А/01 тоот захирамжийн дагуу сумын хэмжээний 18-50 насны нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн болон 65 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг цэргийн шинэчилсэн бүртгэлд 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд бүртгэж, дүн мэдээг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабт хүргүүлэн ажиллалаа.
Монгол Улсад анхны ардчилсан “Үндсэн хууль” батлагдан мөрдөгдөж эхэлсэний 31 жилийн ойг угтан төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу цахим хуудсаар дамжуулан 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн сарын хугацаанд Үндсэн хуулийн мэдээ мэдээллийг иргэдэд сурталчлан ажиллаж, сумын 1 дүгээр сарын 16-ны өдөр Дэвжээ, АХА тэмцээн, 1 дүгээр сарын 17-ны өдөр сумын төр, төсвийн байгууллага, иргэд, хүүхэд, залуучуудын дунд холимог “Волейбол”-ын тэмцээнийг зохион байгуулж ажиллалаа. Сумын хэмжээнд зохион байгуулсан тэмцээн, уралдаануудад нийт 200 гаруй төрийн албан хаагч, иргэд хамрагдлаа.
Tweet